Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээжээ.
Тус авто замын зорчих хэсгийн өргөн 25 метр бөгөөд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний замтайгаар барьжээ. Явган зорчигчийн зам болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын ажлыг 2026 оны хавар дуусгахөөр төлөвлөсөн аж.
Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлээр “Ган бүрд” ХХК ажиллаж байна. Уг авто зам нь Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай холбоос зам юм.
Авто замын үзүүлэлт:
- Замын урт – 3.9 км
- Зорчих хэсгийн өргөн – 25 метр
- Явган замын өргөн – 2 метр /2 талдаа/
- Гүүр – 31.1 метр
- Нүхэн гарц – 4 ширхэг
- Хоолой – 14 ширхэг
- Тулц хана – 4 ширхэг
Эх сурвалж: Ulaaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл