Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны архив. 1924 он 7-р тал. )
Ардын Хувьсгалын эхэн үе буюу 1924 онд хуралдсан улсын анхдугаар хуралд Ардыг Гэгээрүүлэх яамны ажлын тухай, гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлдээ “Балчир хүүхдийг сурган хүмүүжүүлэх цэнгэлдэх цэцэрлэг байгуулах. Үүнд: манай ардыг гэгээрүүлэх яамнаас…хэрхэн бага балчруудыг асрамжлан хүмүүжүүлж өсгөх тухай дэвтэр зүйлийг зохиох, хэвлэх ба нийслэл хүрээ мэт газрын хүүхдийг хуралдуулан цэнгэл дүүлж удирдан боловсруулснаар сургуулийн насанд хүргэх аргыг сүвэгчлэн”гэсэн байна.
- 1928оны 10-р сарын 23-нд хуралдсан МАХН-ын 7-р их хурлын тогтоолд “Эмэгтэйчүүдийн тухай” гэсэн хэсэгт “Эцэг эхгүй өнчин ядуу хүүхдийг асран хамгаалж боловсон байдлаар хүмүүжүүлэх явдлыг чухалчилж ялангуяа харанхуй эндүүрлийн харгаагаар зарим этгээд нялх үр хүүхдийг хөсөрдүүлэн хүрдэнд тавих зэргийн муу гэмийг эсэргүүцэж устгах явдлыг эмэгтэйчүүдийн хэлтсээс чухалчилж тусгай нялхас өнчнийг тэтгэн хүмүүжүүлэх газар байгуулах аргыг эрэлхийлбэл зохино” гэжээ.
- 1929онд Альмедингин-Тумим Наталья Алексеевна (1883-1943) ийн “Сургуулийн насанд хүрээгүй багачуудыг боловсруулах хэмээх юу вэ?” Б. Ишдоржийн орчуулсан ном гарчээ.
- Э.Чимидцэрэнгийн “БНМАУ-д эмэгтэйчүүдийг нийгмийн дарлалаас чөлөөлсөн түүхэн туршлага”(1973он) номоос:
- 1929онд Ардыг Гэгээрүүлэх яамнаас хүүхдийн цэцэрлэг, эх нялхсыг хамгаалах газрыг байгуулж улаан гэрүүдийг орон нутагт гаргасан гэж уг илтгэлд тэмдэглэсэн байна. Манай оронд хүүхдийн байгууллага 1930-аад оноос эхлэн хүүхдийн цэцэрлэг,хүүхэд саатуулах газрыг улсын хөрөнгөөр байгуулах ажлыг анх үүсгэн явуулж,цаашид олшруулсан байна ” гэж тэмдэглэжээ.
- Балжир 1931онд “Хөдөө байгуулах хүүхдийн цэцэрлэгийн тухай” номонд: оршил,орон нутгийн газар сургуулийн нас хүрээгүй багачуудыг хүмүүжүүлэх газруудыг байгуулах тухай, хүүхдийн цэцэрлэгийг хэрхэн ямар газар байгуулах, хүүхдийн цэцэрлэг байгуулах орон сууц, хүүхдийн цэцэрлэгийг байгуулахад хэрэглэгдэх хэрэгсэл, хүүхдийн цэцэрлэгийн ажил хийх цаг хэмжээ, хоол ундны тухай, цэцэрлэгт авах хүүхдийн нас, албан хаагчдын тухай, цэцэрлэгээс хөдөө ард түмний дунд гүйцэтгэх ажлын арга маяг,цэцэрлэгийн ажилчдаас орон нутгийн ба төв газруудын улс төрийн газруудад лугаа харилцах тухай, хамтралын газрууд лугаа хэрхэн холбоотой байх, эмэгтэйчүүдийн салбар хэлтэс буюу эмэгтэйчүүдийн төлөөлөгч нар лугаа харилцан ажиллах тухай, ХЗЭ лугаа хэрхэн ямар хэлхээ холбоотой байвал зохимой, г. м хүүхдийн цэцэрлэг яаж ажиллах талаар тодорхой зөвлөмж гарчээ.
- Дамдины Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаа Күтвийн сургуулийн улс төрийн дээд сургууль төгсөж ирээд 1930онд Нийслэлийн хүүхдийн цэцэрлэг байгуулах ажилд томилогдсон байна. Н. Янжмаа Эрдэнэ жонон вангийн хашаанд хүүхдийн цэцэрлэг байгуулж, түүний эрхлэгчээр нэг хэсэг ажиллажээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл