Цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдэж, 35-155 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …