НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцлээ. 102 АППЛИКЭЙШНИЙ УРАМШУУЛЛЫГ УЛИРАЛ БҮРИЙН ДАРАА САРЫН 20-НЫ ДОТОР ОЛГОНО Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр …
Нийгэм
October, 2025
-
15 October
Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус төслийн бодлогын найман чиглэл, дөрвөн түвшний үр …
-
14 October
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна. Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг. Иймд хүйтний улирал эхэлж байгаатай …
-
13 October
Г.Билгүүн:Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд “Бид өвөлд бэлэн үү” аяныг зохион байгуулж, 48 ТҮК-ийн техник хэрэгсэл, давс, бодисын нөөцийн байдлыг газар дээр нь шалган ажилласан. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлэн байдал 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зам талбайн …
-
13 October
Г.Ялалт: Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ. Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба …
-
13 October
“Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ
Монгол Улсын соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих, алдаршуулах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн их наадам улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж, нийслэл Улаанбаатар хотын өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ. Энэхүү фестивалийг ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц, Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд НЗДТГ, …
-
10 October
Дулааны IV цахилгаан станцын захирал Ү.Төмөрхуягийг АТГ яагаад шалгадаггүй вэ?
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Дорнодын Д.Одбаяр төрийн томчуудыг хормойдсоор байгаад Хонконгийн консулаар нэгэнтээ явчихсан. Ёс зүйг эрхэмлэдэг оронд бол улсаа дэлхийд шившиглэж байсан хүнийг хилийн дээс алхуулж, алба хашуулахгүй нь мэдээж. Ер нь төрийн алба ой санамжтай байх ёстой. Харамсалтай нь Монголд энэ бол зүгээр л тунхаглал төдий. Тухайн үед эрх баригч намын дарга нартай хэн ойр байна тэр нь ямар …
-
10 October
Times Higher Education байгууллагын Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2026-д МУИС дахин багтлаа
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд, МУИС-ийн Стратегийн төлөвлөлтөд их сургуулийг олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар үнэлүүлж, эрэмбэлүүлэх тухай заасан байдаг. 2024 онд МУИС нь олон улсын чансаа тогтоодог хамгийн нэр хүндтэй байгууллагын нэг болох Times Higher Education байгууллагын суурь болзлыг хангаж World University Ranking-2025 жагсаалтад анх удаа багтаж 1501+ байр эзэлсэн билээ. Суурь болзлыг хангаж, уг жагсаалтад …
-
9 October
Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна гэв
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралдаж, хагас коксон шахмал түлшийг өнөөдрөөс борлуулах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж байна. Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон …
-
9 October
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна
Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг. Эдгээрийн ашиглалтын хугацаа, чанар, аюулгүй байдалд нийслэлийн Хяналт шалгалт газраас холбогдох шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан БЗД-ийн 18 дугаар хороо, 38 дугаар байранд ажиллалаа. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 ширхэг лифт байдаг. Эдгээрээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт …
-
8 October
Г.Дамдинням:Шатахууны хангамж тасалдаагүй, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх тогтоол баталлаа. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахууны тасалдал үүссэн тухай мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газраас энэхүү асуудлыг нягтлан шалгах, худал мэдээлэл тараасан …
-
7 October
Эрүүл мэндийн сэтгүүлч Б.Ундрах “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо болон эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Ундрахыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт цол, тэмдгээр шагналаа. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж буй түүний үйл хэргийг үнэлж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Засгийн газрын шагналыг ийнхүү олголоо. Түүний хувьд хэвлэл мэдээллийн салбарт хөл тавиад 19 жил, үүнээс 13 жилийн хугацаанд нь …
-
7 October
“Эрдэнэс Тавантолгой” ХК 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг биржээр арилжааллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай …
-
6 October
Шинжлэх Ухааны академи Их чуулганаараа Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн дэмжлээ
Энэ сарын 03-ны өдөр Шинжлэх Ухааны Академи Их чуулганаараа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, саналаа нэгтгэлээ. Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг тус академийн их, бага чуулганаар дараалан хэлэлцүүлж эрдэмтдийн саналыг тусгаж байгаа нь анхны тохиолдол болохыг талууд онцолж үнэлэв. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн …
-
6 October
Аравдугаар сард ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна. Иймд малчид, ард иргэд та бүхэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл