Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” байгуулах тухай баталж, Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ. Зураг төсөл, худалдан авалт болон зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг санхүүжилтийн хамт хэрэгжүүлэх /EPC+F/ тендерийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд …
Нийгэм
May, 2026
-
7 May
Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Баянгол дүүргийн 22 дугаар хороо, III, IV хорооллын арын өндөрлөг, Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Чөлөөлөх талбайн нөлөөлөлд 105 орчим нэгж талбар өртөж буй. Үүнээс 95 гаруй нь зөвшөөрөлтэй газар бол 10 орчим нь зөвшөөрөлгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
7 May
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц бүрдэнэ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026–2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр хоногт 1270–1500 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай. Хоёр иж бүрдэл шатаах зуухтай, уурын үзүүлэлт нь 6.4 МПа даралт, 450 хэмийн температурт ажиллах юм. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжилт босгох, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтыг …
-
6 May
“Пипл ин Нийд” ОУТББ цахим шилжилтийн хүрээнд иргэний нийгмийн оролцоог дэмжин ажиллалаа
Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төсөл амжилттай хэрэгжиж, Монгол Улсад хүртээмжтэй цахим шилжилтийг ахиулах, иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэхэд чухал ахиц гаргалаа. Тус төслийг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон ФАРО Фаундэйшн ТББ хамтран хэрэгжүүлж, иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) чадавхыг бэхжүүлэх замаар Монголын цахим шилжилтийг дэмжиж ажиллав. Хоёр жил хагасын …
-
6 May
“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчид, яамд зэрэг байгууллагаас 100 гаруй саналыг ирүүлснийг ажлын хэсэг боловсруулж, Улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-т Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөллийг …
-
5 May
Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгов
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тус улсын төвийн нутагт орших салютын үйлдвэрт олон хүний аминд хүрсэн хүчтэй дэлбэрэлт болсны дараа сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, бэртэж гэмтсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг даваа гарагт үүрэг болгожээ. Дэлбэрэлт Хунань мужийн Чанша хотын харьяа Люянь хотод даваа гаргийн үдээс хойш 16:40 цагийн орчимд болсон байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, ослын улмаас олон хүн …
-
5 May
Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.04/ Орхон аймагт ажиллалаа. Тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн чиглэлээр Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк дээр ажиллалаа. Шадар сайд Н.Номтойбаяр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, ололт амжилтыг бататгахын зэрэгцээ хойд бүс нутагт эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгох шаардлагатай байгааг …
-
4 May
Гадаадын иргэдийн 50 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна
Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй гадаад иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байгааг ГИХГ мэдээлэв. Тодруулбал, 2189 аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар гадаадын 17944 иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн 39.3 хувь хувь нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт, 25.4 хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт, 17.1 хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын …
-
4 May
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутад тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад …
-
1 May
Краудфандингийн шилдэг төслүүд олон нийтээс хөрөнгө оруулалт босгож эхэллээ
“Санаанаас зах зээл рүү” хамтын санхүүжилт олгох хөтөлбөрт шалгарсан гарааны компани болон энтрепренерүүдийн шилдэг, инновацлаг 16 төслийг Fundea.mn платформд байршуулж, олон нийтээс санхүүжилт татаж эхэллээ. Эдгээр төслүүд нь дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 11-ний хооронд олон нийтээс нээлттэйгээр санхүүжилт босгох юм. Ингэснээр төслийг хөгжүүлэхэд зах зээлээс бодит үнэлгээ авах, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших бодит боломжийг бүрдүүлж байгаа …
-
1 May
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр \2026.04.30\ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдал, эдийн засаг, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсүүдийн бодлого, экспорт, импортын бүтээгдэхүүний чанар, стандарт болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, даван туулах чиглэлээр харилцан санал солилцож, цаашид …
-
1 May
Гурвалжингийн гүүрний доогуурх 600 метр урт авто зам барина
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний доогуурх 600 метр урт авто зам барина. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Гурвалжингийн гүүрний урд хэсэгт буцаж эргэх боломж бүрдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, бусад төлөвлөж буй авто замуудтай уялдах ач холбогдолтой юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайванаас тодрууллаа. НЗХГ-ын …
-
1 May
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэлх 12.55 км урт авто зам барина. Өнөөдрийн байдлаар замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто …
April, 2026
-
30 April
Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Энэ онд “Гадаад даян” ХХК гэрээний дагуу нийт 91 ширхэг тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар 60 ширхэг тусгай зориулалтын техникийг нийлүүлээд байна. Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шаардлагатай тоног …
-
30 April
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй Солонго-1 орон сууцны хорооллоос Архивчдын гудамж буюу Нисэхийн авто зам хүртэл хоёр эгнээ бүхий 570 метр авто зам барина. Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус авто замыг барих гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан. Авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө дулааны болон цэвэр усны шугамыг шилжүүлэх, хүчитгэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл