Нийгэм

July, 2026

  • 21 July

    COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

    НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо. СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын …

  • 21 July

    Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

    УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар гэр бүлийн болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан онцлогтой. Гэр бүлийн хэрэг, өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг, өсвөр насны хүнд холбогдуулан авах таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны хүнийг баривчлах ажиллагааг Нийслэл …

  • 21 July

    НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал /2026.07.20/ хийв. Тус хуралдаанд Шадар сайд Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар оролцож, …

  • 21 July

    Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Үндсэн арга хэмжээ болох талбайг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт байгуулж байгаа бөгөөд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлыг зэрэг гүйцэтгэж …

  • 20 July

    “Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

    “Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачлан, өргөн мэдүүлж батлуулсан дээрх хуулиар …

  • 16 July

    Аяллаа зөв төлөвлөхийг иргэдэд зөвлөж байна

    Наадмын амралтаар орон нутгийг зорих автомашины тоо эрс нэмэгдэж буй энэ үед шатахууны эрэлт өсөж, зарим орон нутагт бензин түр хугацаанд хомсдох эрсдэл үүсээд байна. Тиймээс иргэд аялалд гарахаасаа өмнө шатахуунаа урьдчилан цэнэглэж, маршрутынхаа дагуух шатахуун түгээх станцуудын байршил, ажиллах цагийн мэдээллийг нягтлах шаардлагатай болжээ. Шатахууны хангамжийн асуудал бүрэн тогтворжоогүй байхад “замдаа аваад явчихна” гэсэн тооцоо холын замд эрсдэл дагуулахыг …

  • 15 July

    Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр өнөөдөр /2026.07.11/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай штабт ажиллалаа. Нийслэлийн Онцгой байдлын газарт 14:00 цагийн байдлаар 32 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тухай бүрт нь хариу арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Өнөөдөр үүрээр орж эхэлсэн бороо 2 цаг орчим үргэлжилж, нийслэлийн таван байршилд хүндрэл үүссэнийг онцгой байдлын …

  • 15 July

    Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Нэг хүнд ногдох адуугаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд “Дэлхийн адууны өдөр” нь Монгол адууны үнэ цэн, генетикийн өвийг олон улсад сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, морин спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой. Анх удаа зохион байгуулагдаж …

  • 15 July

    Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

    Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана. Долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн мэс заслын кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет 10:00–15:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд долоодугаар …

  • 15 July

    Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

    Монгол үндэстний төрт ёс, өв соёл, баяр наадмын салшгүй нэгэн бүрэлдэхүүн болох үндэсний сурын харваа үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын сурын харваа Урианхай, Буриад, өсвөрийн, үндэсний их сурын харваа гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Нийт 1700 орчим харваач үндэсний сурын талбайд хуран цуглаж, цэц мэргэнээ сорьж байна. Өнөөдөр үндэсний их сурын харваанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 850 …

  • 15 July

    Төв цэнгэлдэхийн эргэн тойронд

    Эх сурвалж: ulaanbaatar.mn

  • 15 July

    Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн ангилалд 106 багийн 848 харваач цэц мэргэнээ сорьж буй. Монголын үндэсний шагайн харвааны холбоо VI их хурлаа зохион байгуулж дүрэм, журмуудаа шинэчлэн баталсан бөгөөд энэ удаагийн наадмын харваа энэхүү шинэчлэгдсэн дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Баяр наадмын шагайн харваа гурван насны ангиллаар зохион байгуулагдаж, нийт 160 багийн …

  • 15 July

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ

    Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож байна. Долоодугаар сарын 10-ны энэ өдөр хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа үргэлжилнэ. Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, …

  • 14 July

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМЧИН ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

    Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их  баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал оролцов. Үндэсний их баяр наадмын нээлтийн өмнө Ерөнхий сайд МҮОНРТ-ийн шууд ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо наадамчин олонд болон дэлхий даяар тархан суугаа монголчууддаа мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр …

  • 14 July

    ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

    Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  Монгол Улсын Төрийн далбааг мандуулав.  Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 4400 орчим алба хаагч, 90 гаруй тусгай зориулалтын техниктэй оролцов. Монгол Улсын тусгаар тогтнол, …