Нийгэм

July, 2026

  • 8 July

    Цусны донорын тухай хуульд сайн дурын байх, авлагагүй байх зарчмуудыг мөрдлөг болгожээ

    Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн энэхүү хуулиар цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах, тус салбарын зохион байгyулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийн статус, дэлхий нийтээр баримталж байгаа  “нэгдсэн тогтолцоо”-нд үе шаттайгаар шилжүүлэх …

  • 8 July

    Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва СХД-ийн 24 дүгээр хороо, Баруун салаа орчмын ус ихээр тогтсон байршилд ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Үер ус болсны дараа бус болохоос нь урьдаж арга хэмжээ авах нь чухал юм. Дүүргүүд төхөөрөмж болон, хүн хүчээ бэлэн байлгах хэрэгтэй. Өнөөдөр ус тогтсон байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газрын …

  • 8 July

    Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үерийн эрсдэлтэй байршлуудад ажиллах үеэрээ “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн барилга угсралтын ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар усан сангийн байгууламжийн газар шорооны ажил 30 хувьтай, далангийн угсармал төмөр бетон хавтангийн үйлдвэрлэл 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Тус ажлыг үргэлжлүүлэхэд …

  • 8 July

    Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Бөмбөгөр худалдааны төвийн орчимд үерийн хамгаалалтын далан байгууламж, зам талбайн борооны устай цэгүүдэд ажиллаж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “ГУББГ өглөө зургаан цагаас эхлээд Бөмбөгөрийн далан хальж гарсан хэсэгт ажиллаж байна. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван том оврын тоног төхөөрөмжтэй ажиллаж, 40 тонн элсийг …

  • 7 July

    “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо

    2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-ны хүнсний хангамжийг нийлүүлэх асуудлаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо. Нийслэлийн төрийн өмчит 158 сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх шаардлагатай байна. Санал …

  • 7 July

    ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хувийн хэвшил, иргэд, олон нийт, сэтгүүлчдэд /2026.07.07/ Төрийн ордны Их танхимд нээлттэй танилцууллаа.             Засгийн газар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд бүхий л салбарт “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна. …

  • 7 July

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн “мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл” гэж анх удаа томьёолсон онцлогтой. Онцлог зохицуулалтууд:  Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 …

  • 7 July

    “Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авна

    Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2026 оны ээлжит дугаарт эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна. Тус сэтгүүл нь хууль тогтоомжийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2020 оноос хойш тогтмол хэвлэгдэн нийтийн хүртээл болгож байна. “Парламентын судалгаа шинжилгээ” …

  • 7 July

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслийг урьдчилан зарлаж байна

    Огноо: 2026 оны 07 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулагдсан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-ын хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн эрчим …

  • 6 July

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг урьдчилан зарлаж байна

    Огноо: 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хүлэмж-агуулахын аж ахуй хүнсний болон хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр “Агро-сити” эдийн …

  • 6 July

    “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг дэмжихийг уриалж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 73 дугаар тогтоолоор баталсан “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн ирүүлсэн зөвлөмжүүдийг 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-нд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судлах, Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын зэрэг асуудлаар иргэн, хуулийн этгээдэд нөлөөллийн компанит ажил үе шаттай зохион байгуулах ажлыг Улсын ерөнхий прокурорын газар хариуцан хэрэгжүүлэхээр тусгасан. …

  • 6 July

    “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 204 хорооны төлөөлөл зөвлөлдөж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Засгийн газар, нийслэлийн зүгээс баримталж байгаа бодлого чиглэл, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэх нийслэлийн зөвлөгөөн өнөөдөр /2026.07.06/ Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон нийслэлийн 9 дүүрэг, 204 хорооны төлөөлөл оролцов. “Чөлөөлье” үндэсний …

  • 6 July

    Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

    Боловсролын сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох албаныхан “Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх” цогц арга хэмжээний хүрээнд төлөвлөж буй ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор дүүргүүдэд ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 сургуульд 342213 суралцагч, хувийн өмчийн 154 сургуульд 70181 суралцагч, нийт …

  • 6 July

    Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын  хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, Улаанбаатар хотын хэрэглээний стандарт, шаардлагыг бүрэн …

  • 6 July

    Б.Пүрэвдагва: Хотын хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус хүүхдүүд нь эрүүл, аюулгүй хотод амьдарч байгаагаар хэмжинэ

    Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл хоёрдугаар хурлаа зохион байгуулж хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, сурагч, хүүхдүүд оролцов. Хоёрдугаар хуралдаанаар хүүхдийн эрх, хөгжил, оролцоог бодлого, шийдвэрт илүү үр нөлөөтэй тусгах зорилгоор Дэд зөвлөлийг байгуулж, дүрмээ баталлаа. Тус зөвлөлд дүүргүүдийн хүүхдийн зөвлөлийн тэргүүнүүд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтаж, хүүхдүүдийн санал, санаачилгыг шийдвэр гаргах түвшинд хүргэх үүрэгтэй ажиллах юм.  Энэ үеэр …