Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд (2026.08.07) Сэлэнгэ, Дархан, Булган аймагт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газраас “Чөлөөлье” бодлогыг дэвшүүлж, төрийн оролцоог хумиж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зарчим баримталж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймаг өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан, хувийн хэвшлийн …
Нийгэм
August, 2026
-
11 August
ЗАСГИЙН ГАЗРААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖСЭНИЙ ҮР ДҮНД ШАТАХУУН ХАДГАЛАХ САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗРААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖСЭНИЙ ҮР ДҮНД ШАТАХУУН ХАДГАЛАХ САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн. Зарим агуулах эхнээсээ ашиглалтад орж байна. Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.08/ “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын талбайд ажиллаж, ажлыг саадгүй түргэн шуурхай үргэлжлүүлж, …
-
11 August
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын төрийн өмчит Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНХАУ-аас энэ оны наймдугаар сард 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн цаашид нийлүүлэлтийн хэмжээг сар бүр 12-15 мянган тоннд хүргэж, тогтвортой байлгах хүсэлт тавилаа. Түүнчлэн энэ сард …
-
11 August
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана
Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд гишүүд парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэл өгч, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр (2026.08.07) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 22 иргэнтэй уулзлаа. Тэрбээр Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааны талаар иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг сонсов. Өнөөдрийн уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь ахмад настан байсан бөгөөд тэдэнд …
-
10 August
“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Сэлбэ дэд төвд эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулав. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн …
-
7 August
Нэг лайкны үнэ цэнэ хүний үнэлэмжээс давах болсон уу?
Нийгмийн сүлжээ бидний амьдралын салшгүй хэсэг болсон. Гэвч энэ орчинд хүмүүсийн үнэлэмж, амжилт, тэр ч байтугай хүний үнэ цэнийг хүртэл лайк, шэйр, дагагчийн тоогоор хэмжих хандлага газар авч байна. Өнөөдөр олон нийтийн анхаарлыг татахын тулд зарим хүн эрсдэлтэй үйлдэл хийх, бусдын хувийн амьдралыг дэлгэх, осол аваар, эмгэнэлт явдлыг хүртэл контент болгон ашиглах нь цөөнгүй. Хэдхэн мянган лайк авахын төлөө хүний …
-
7 August
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо
XVII жарны “Сүрээр дарагч” гал морин жилийн зуны адаг хөхөгчин хонь сарын 23-ны өлзий дэмбэрэлтэй өдөр /2026.08.06/ Сутай хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо. Монгол түмний эрт цагаас шүтэн дээдэлж,“СҮҮТЭЙ УУЛ” хэмээн сүсэглэн залбирч, эв нэгдлийн бэлгэдэл хэмээн эрхэмлэн хүндэтгэж ирсэн Сутай хайрханы төрийн тахилгыг 4 дэх удаагаа ёслон гүйцэтгэж буй бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар төрийг төлөөлөн оролцов. Улсын …
-
7 August
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзлаа
Улсын Их Хурлын Тамгын газрын I байранд байрлах “Нээлттэй парламент” танхимд өнөөдөр (2026.08.06) Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор байгуулсан уг танхимд иргэд, Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, хууль тогтоомж, төрийн бодлого, нийгэмд тулгамдаж буй асуудлаар санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой юм. Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэд малын …
-
5 August
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав
Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилттэй танилцах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өнөөдөр (2026.08.05) Дорнод аймагт ажиллалаа. Дорнод аймагт зуншлага сайн байгаа бөгөөд энэ жил 6527 малчин өрх 2,7 …
-
4 August
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр /2026.08.04/ уулзаж, тус холбооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Ногоон санхүүжилт-Хүртээмжтэй тогтвортой хөгжилд” чуулганы бэлтгэл ажил, зорилго, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд санхүү, банкны салбарын эмэгтэйчүүдийн манлайлал чухал …
July, 2026
-
31 July
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Хаант Улсын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү хот, БНСУ-ын Намянжү хот, Япон Улсын Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцож, Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцлаа. …
-
31 July
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл болон хагас коксон түлшний худалдан авалт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, ил тод нээлттэй байдлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг НИТХ-ын 26/61 тогтоолоор байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин, Б.Хуягбаатар, Г.Жаргалсайхан нар өнөөдөр /2026.07.30/ 2026-2027 …
-
30 July
Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.30/ Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Бейшеевич Молдогазиевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. Элчин сайд Айбек Молдогазиев БНКирУ нь Монгол Улстай харилцан ашигтай …
-
30 July
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын шуурхай хурлыг зохион байгууллаа. Хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэр тулгамдаж буй асуудал, гарсан санал, санаачилгын талаар танилцуулж, өвөлжилтийн …
-
29 July
Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр “Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчны аюул: Болзошгүй аюул, эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцлоо. Тэрбээр Ази тив гамшгийн өндөр эрсдэлтэй бүс нутаг хэвээр байгааг онцолж, гамшгийн эрсдэлийг бууруулахад урьдчилан сэргийлэх бодлого, шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл