Нийгэм

September, 2026

  • 15 September

    ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.15/ Оросын Холбооны Улсын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж буйг онцоллоо. Тэрбээр, Шанхайн хамтын …

  • 14 September

    Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой өнөөдөр  (2026.09.13) тохиож байна. Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах арга хэмжээ зохион байгууллаа. Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт, ховор номын үзэсгэлэнгийн танхимд болсон уг ёслолыг Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол …

  • 14 September

    Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, анхдугаар чуулганаа эхэлсний 36 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ бол Төв Азийн цээжинд ардчиллын баян бүрдийг цэцэглүүлж, эрх зүйт төрийн тогтолцоог цогцлоох их үйлийн шанг татсан түүхт өдөр юм. Улс орны төдийгүй дэлхий дахины улс төр, нийгэм, эдийн засгийн байдал ээдрээ түвэгтэй байсан тэр цаг үед Монгол Улс нам төвт төрийн байгууллаас …

  • 14 September

    НИТХ ээлжит бусаар хуралдлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид 2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгцээ, ач холбогдол, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нарийвчлан тооцох, нэн шаардлагатай төслүүдийг эрэмбэлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдийн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэнд, инженерийн дэд бүтцийн асуудлыг бодит хэрэгцээнд тулгуурлан төлөвлөх шаардлагатай гэж үзэв. …

  • 14 September

    ​Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, хил орчмын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт” 2026 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтад Монгол, Оросын төрийн болон орон нутгийн байгууллага, худалдаа, аж …

  • 14 September

    Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

    ​Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 86.8 хувьтай байгааг танилцууллаа. “Хотын дарга сонсож байна” 150150 …

  • 11 September

    Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн дутагдал, амьдрах орчны доройтол, төрийн үйлчилгээ, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогыг хэрэгжүүлж байна. Инженерийн дэд бүтэц өнөөгийн нөхцөл байдал ба шийдэл Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 16 хувь, Дамбадаржаа дулааны станцын …

  • 10 September

    Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

    Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа. Германы Улсын Siemens healthineers үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судас дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай аппарат юм. Титэм судасны оношилгоо эмчилгээ, цээж болон хэвлийн хөндийн судас дотуурх …

  • 10 September

    Улаанбаатар, Саппоро хотуудын хамтын ажиллагааг шинэ агуулгаар өргөжүүлэх талаар санал солилцов

    Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Япон Улсын Саппоро хотын дэд дарга Като Осаму тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар, Саппоро хотын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, хотын хөгжил, дэд бүтэц, өвлийн хотын менежмент болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцов. Улаанбаатар, Саппоро хот нь …

  • 10 September

    ВЬЕТНАМ УЛСТАЙ ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д /2026. 09.10/ бараалхав. Ерөнхий сайд Н.Учрал БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай буйгаа илэрхийллээ. БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал …

  • 10 September

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр (2026.09.10) тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдийн хамт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий сайд Н.Учрал сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэн баталсны дараа Засгийн газар төсөв мөнгийг нь …

  • 10 September

    Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

    “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ. Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар …

  • 9 September

    Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 61.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

    Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 2025 онд 161,891-д хүрчээ. Үүнээс 99,483 нь эмэгтэй, 62,408 нь эрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нийт суралцагчдын 61.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд эмэгтэй суралцагчдын тоо эрэгтэйчүүдээс 37,075-аар илүү байна. Сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтийг харвал эмэгтэй суралцагчдын тоо 2022 онд 88,823 байсан бол 2023 онд 88,601 болж бага зэрэг буурчээ. Харин 2024 онд …

  • 9 September

    ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа  “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 …

  • 9 September

    Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон орон даяар хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үндэстний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс болон Баянзүрх дүүргийн салбар комиссоос …