Нийгэм

July, 2026

  • 3 July

    Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо

    Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард байрлах Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл-Үрс” төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус төвийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл-Үрс” төвийг өргөтгөн шинэчилснээр жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа юм. Өмнө нь тус төвд жил …

  • 3 July

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй албан хаагчдыг тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. …

  • 3 July

    ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.07.03/  “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг нээж  үг хэлэв. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Алтайн бүс нутаг нь байгаль, экологийн хувьд нэгдмэл тогтолцоотой төдийгүй олон улс,  ард түмнийг холбосон түүх, соёлын өвөрмөц орон зай юм. Тиймээс энэ бүс нутгийн тогтвортой хөгжил нь зөвхөн нэг улсын бус, хамтын хүчин чармайлт, харилцан хариуцлагад тулгуурласан …

  • 3 July

    ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

    Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.07.03/ 09.57 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж,  Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын …

  • 3 July

    Олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

    Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн захирал, Япон судлалын профессор, социологийн профессор Киёотэрү Цуцуй  энэхүү хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллав. Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тавилаа. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүний хувиар энэ чуулганд …

  • 3 July

    Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ

    Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад олон улсын болон дипломат байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөлөл, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн нийт 600 орчим төлөөлөгч оролцож байна. Энэхүү чуулга уулзалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2015 онд …

  • 3 July

    Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва /2026.07.02/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, дэд дарга Ч.Баттулга болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын бодлого маш тодорхой. Хот бизнес хийхгүй, хот бизнес хийх орчныг сайжруулна. Энэхүү бодлогын эхлэл нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн …

  • 3 July

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй техникийн хяналтын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр,  нийслэлийн шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг …

  • 3 July

    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилов

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс завсарлага авсан. (дэлгэрэнгүйг эндээс) Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тус …

  • 3 July

    Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв

    Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өргөн мэдүүлэв. Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн зургаан хуулийн хүрээнд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх, эцэг болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд зориулсан 12 төрлийн хөтөлбөр, арга хэмжээг Нийгмийн халамжийн сангаас хэрэгжүүлж байгаа …

  • 2 July

    Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

    Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны орон сууцны хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайд ажиллалаа. УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтад түлхүү анхаарч ажиллаж байна. …

  • 2 July

    Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй техникийн хяналтын багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд …

  • 2 July

    ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.07.02/ хуралдаан 09.48 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.3 дахь хэсэгт “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно.” гэж заасныг үндэслэн Улсын …

  • 2 July

    Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.4 хувьтай байна. Тодруулбал, хотын захиргааны хуучин барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгон тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагуу “Хүүхдийн ордон-II” буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагууд хамтарсан ажлын …

  • 2 July

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.02/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Тус хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг гурван жилээр сунгаснаар 400 орчим хүнийг цагаатгасан гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж онцлов. Харин хуульд “Нэхэмжлэл гаргах эрх …