Нийгэм

July, 2026

  • 15 July

    Төв цэнгэлдэхийн эргэн тойронд

    Эх сурвалж: ulaanbaatar.mn

  • 15 July

    Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн ангилалд 106 багийн 848 харваач цэц мэргэнээ сорьж буй. Монголын үндэсний шагайн харвааны холбоо VI их хурлаа зохион байгуулж дүрэм, журмуудаа шинэчлэн баталсан бөгөөд энэ удаагийн наадмын харваа энэхүү шинэчлэгдсэн дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Баяр наадмын шагайн харваа гурван насны ангиллаар зохион байгуулагдаж, нийт 160 багийн …

  • 15 July

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ

    Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож байна. Долоодугаар сарын 10-ны энэ өдөр хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа үргэлжилнэ. Энэ жилийн наадамд дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, …

  • 14 July

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМЧИН ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

    Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их  баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал оролцов. Үндэсний их баяр наадмын нээлтийн өмнө Ерөнхий сайд МҮОНРТ-ийн шууд ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо наадамчин олонд болон дэлхий даяар тархан суугаа монголчууддаа мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр …

  • 14 July

    ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

    Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  Монгол Улсын Төрийн далбааг мандуулав.  Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 4400 орчим алба хаагч, 90 гаруй тусгай зориулалтын техниктэй оролцов. Монгол Улсын тусгаар тогтнол, …

  • 8 July

    Цусны донорын тухай хуульд сайн дурын байх, авлагагүй байх зарчмуудыг мөрдлөг болгожээ

    Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн энэхүү хуулиар цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах, тус салбарын зохион байгyулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийн статус, дэлхий нийтээр баримталж байгаа  “нэгдсэн тогтолцоо”-нд үе шаттайгаар шилжүүлэх …

  • 8 July

    Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва СХД-ийн 24 дүгээр хороо, Баруун салаа орчмын ус ихээр тогтсон байршилд ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Үер ус болсны дараа бус болохоос нь урьдаж арга хэмжээ авах нь чухал юм. Дүүргүүд төхөөрөмж болон, хүн хүчээ бэлэн байлгах хэрэгтэй. Өнөөдөр ус тогтсон байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газрын …

  • 8 July

    Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үерийн эрсдэлтэй байршлуудад ажиллах үеэрээ “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн барилга угсралтын ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар усан сангийн байгууламжийн газар шорооны ажил 30 хувьтай, далангийн угсармал төмөр бетон хавтангийн үйлдвэрлэл 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Тус ажлыг үргэлжлүүлэхэд …

  • 8 July

    Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Бөмбөгөр худалдааны төвийн орчимд үерийн хамгаалалтын далан байгууламж, зам талбайн борооны устай цэгүүдэд ажиллаж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “ГУББГ өглөө зургаан цагаас эхлээд Бөмбөгөрийн далан хальж гарсан хэсэгт ажиллаж байна. Нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван том оврын тоног төхөөрөмжтэй ажиллаж, 40 тонн элсийг …

  • 7 July

    “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо

    2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол”-ны хүнсний хангамжийг нийлүүлэх асуудлаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо. Нийслэлийн төрийн өмчит 158 сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх шаардлагатай байна. Санал …

  • 7 July

    ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног тохиож байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хувийн хэвшил, иргэд, олон нийт, сэтгүүлчдэд /2026.07.07/ Төрийн ордны Их танхимд нээлттэй танилцууллаа.             Засгийн газар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд бүхий л салбарт “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна. …

  • 7 July

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн “мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл” гэж анх удаа томьёолсон онцлогтой. Онцлог зохицуулалтууд:  Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 …

  • 7 July

    “Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авна

    Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Парламентын судалгаа шинжилгээ” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2026 оны ээлжит дугаарт эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна. Тус сэтгүүл нь хууль тогтоомжийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2020 оноос хойш тогтмол хэвлэгдэн нийтийн хүртээл болгож байна. “Парламентын судалгаа шинжилгээ” …

  • 7 July

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслийг урьдчилан зарлаж байна

    Огноо: 2026 оны 07 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулагдсан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-ын хүрээнд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн эрчим …

  • 6 July

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг урьдчилан зарлаж байна

    Огноо: 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хүлэмж-агуулахын аж ахуй хүнсний болон хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр “Агро-сити” эдийн …