Нийгэм

October, 2026

  • 7 October

    Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.07/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг Олон улсын гэрээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаар соёрхон …

  • 7 October

    “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр (2026.10.07) зохион байгуулж байна. Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 09 дүгээр тогтоолоор товлосон тус сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалав. Байнгын хорооны 28 гишүүнээс 15 нь буюу …

  • 7 October

    ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

    Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.10.06)-ийн хуралдаан 15.19 цагт эхэлж, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, Ж.Чинбүрэн, П.Ганзориг, М.Сарнай, М.Нарантуяа-Нара, Д.Рэгдэл, Л.Энхнасан, М.Энхцэцэг, …

  • 7 October

    ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.06/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 60.7 хувийн ирцтэй хуралдлаа. Энэ өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, Дам.Цогтбаатар, Л.Соронзонболд, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Б.Тулга, О.Алтангэрэл, С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг нар хүрэлцэн ирж, оролцлоо. Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлэлцэх асуудлын товыг танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналтай гишүүн байгаа эсэхийг тодруулахад, …

  • 6 October

    ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.06/ хуралдаан 11.29 цагт 65.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн С.Зулпхар даргалан явуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын …

  • 6 October

    Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд Нийслэлийн ахмадын хороо болон Баянзүрх дүүргийн Ахмадын зөвлөлийн төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд нэгдлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 280 га талбайд …

  • 6 October

    Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

    Улаанбаатар хотын эрчим хүч, дулаан хангамжийн салбарын төлөөлөл Европын Холбооны баг, олон улсын болон дотоодын эрчим хүчний зөвлөхүүдтэй уулзлаа. Уулзалтаар нийслэлийн эрчим хүчний шилжилтийн талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад нийслэлийн эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Мөнгөнхишиг, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа, “Тархмал …

  • 6 October

    ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

    Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны аравдугаар сарын 2-нд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, FIFA-гийн Гишүүн холбоодыг хариуцсан ерөнхий захирал Элхан Маммадов, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар санамж бичигт …

  • 6 October

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.10.06/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 57.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ш.Бямбасүрэн, Ж.Батжаргал, Д.Үүрийнтуяа, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Лодойсамбуу, Н.Наранбаатар, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Б.Заяабал, Р.Батболд, Н.Алтанхуяг, П.Ганзориг, Л.Мөнхбаясгалан, Ж.Баясгалан, Г.Уянгахишиг, Л.Соронзонболд, Ж.Батсуурь, Ч.Номин, М.Энхцэцэг, Б.Пунсалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн, Ч.Анар, М.Бадамсүрэн, …

  • 6 October

    ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.06/ хуралдаанд 30 гишүүний 17 нь буюу ирц 56.7 хувьд хүрснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, М.Бадамсүрэн Р.Батболд, Ж.Батжаргал, Ж.Баясгалан, …

  • 6 October

    “Хараа хамгаалах 7 хоног” аян эхэллээ

    П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгаас зохион байгуулж буй “Хараа хамгаалах 7 хоног” аяны хүрээнд иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн зөвлөгөөг 10 дугаар сарын 6, 8-ны өдрүүдэд 14:00-16:00 цагийн хооронд 242, 244 дүгээр кабинетаар үнэ төлбөргүй зохион байгуулна. Иргэд дээрх өдрүүдэд нүдний эрүүл мэндээ шалгуулж, харааны өөрчлөлт болон нүдний өвчний эрсдэлийн талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө …

  • 5 October

    ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.05/ хуралдаан 14 цаг 43 минутад 30 гишүүний 20 нь буюу ирц 66.7 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 08 …

  • 5 October

    2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.10.05) хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гуравдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт Улсын Их Хурлын 95 гишүүний буюу 75 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар санал гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асаргааны тэтгэмжийн нэмэгдүүлэх болон Боловсролын яамнаас оруулсан түрээсийн төлбөртэй …

  • 5 October

    “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооноос “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.10.05) зохион байгуулж, хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөлтөд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлэг “Хүний эрхийн хамгаалалт ба Төсөв”, “Төрийн үйлчилгээ ба Төсөв” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд бүтэн өдрийн турш үргэлжилж, УИХ-д ажлаа тайлагнадаг төрийн байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, …

  • 5 October

    “Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа

    “Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрчим хүчний яам, Сөүлийн Үндэсний их сургуулийн Солонгос-Монголын хот байгуулалтын хамтын ажиллагааны төв, Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо хамтран зохион байгууллаа. “Бодлого, технологи, төлөвлөлтийг уялдуулж, эрчим хүчний хэмнэлттэй Улаанбаатарыг цогцлооё” уриатай тус форумд Монгол, Солонгосын бодлого боловсруулагч, судлаач, мэргэжилтнүүд оролцов. Форумын үеэр Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн …