Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.06.18/ өнөөдөр үдээс хойш 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 2 гишүүнээс өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин илтгэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх …
Нийгэм
June, 2026
-
19 June
Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нарын хамтран боловсруулж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөлд салбарын яамд, зорилтот бүлгийн иргэд, олон нийтийн санал “Хүртээмжтэй нийгэм ба тэгш оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2026.06.18) үргэлжиллээ. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий …
-
19 June
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв. Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлж газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, нефть боловсруулах үндэсний үйлдвэртэй болох бодлогын хүрээнд зүүн бүсийн нефтийн …
-
19 June
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.18) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 64 гишүүн хүрэлцэн ирснээр 50.8 хувийн ирцтэйгээр 10.02 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэхээр товлов. Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах хүрээнд нэгдсэн хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийг бүртгүүлсэн цаг, минутын дарааллаар танхим дахь дэлгэцээр гаргадаг …
-
18 June
Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Багш, сурагчдын ачааллыг бууруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг бүрд “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургуульд ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад …
-
18 June
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.06.18/ Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургуульд ажиллав. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогын хүрээнд дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ. “Оюуны ундраа” сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд нийт 4817 суралцагчтай, анги дүүргэлт 40-50 хүүхэдтэй хичээллэжээ. Ирэх хичээлийн жилээс бүтцийн …
-
18 June
ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.18) 56.3 хувийн ирцтэй эхэлж, парламент дахь намын бүлгүүдээс завсарлага аваад байсан хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн зүйл тус бүрээр хэлэлцэж, УИХ-ын Ажлын …
-
18 June
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэл, иргэдээс гаргасан эрсдэл мэдэгдлийн шийдвэрлэлт, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ. Нийслэлийн удирдах ажилтнуудын …
-
18 June
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм. Төслийн эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 …
-
18 June
ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.18/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Р.Батболд, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Г.Ганбаатар, …
-
18 June
Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Гэр …
-
18 June
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан тус холбооны гишүүн таван орноос тамхи, тамхин бүтээгдэхүүн гаалийн албан …
-
18 June
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн УИХ-ын сонсголын үеэр яригдсан асуудлаар Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, Засаг дарга Б.Пүрэвдагва нарын байр суурийг тодруулав. Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн өмчит компаниудын гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-д ажилладаг асуудлаар нийгэмд буруу, зөрүү мэдээлэл гарч байгааг …
-
18 June
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар, Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/ Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/ Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 …
-
18 June
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд дараах ажлуудыг хийж байна. Үүнд: Нийт 30 хорооны 430 байршилд 9.3 га талбайг зүлэгжүүлэх, Нийтийн эзэмшлийн 11 байршилд 44000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулах, Нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Мөн “Баянгол хүүхдийн зуслан”-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл