Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” Хянан шалгах түр хорооны тайлан болон холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын хяналт шалгалтын мэдээллийн санд урьд нь байршуулж байсан бол, энэ удаа тус түр хорооны үйл ажиллагааны хүрээнд …
Нийгэм
July, 2026
-
22 July
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, Багануурын үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн талаар хэлэлцлээ. Агаарын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд Улаанбаатар хотод “Ногоон бүс” байгуулж, уг бүсэд дараах үйл ажиллагааг явуулахыг журмаар хориглосон хэмээн нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн …
-
22 July
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор …
-
22 July
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо
Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай чөлөөтэй уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоолын талаарх саналаа илэрхийлэх “Нээлттэй парламент” танхимыг 06 дугаар сарын 30-ны өдөр нээсэн билээ. УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байранд нээсэн энэхүү танхимд өнөөдөр /2026.07.22/ УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын …
-
22 July
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухаанд үндэслэх, хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчны тэнцвэрт байдлын харилцан шүтэлцээг хангах зарчмыг шинээр тусгалаа. Түүнчлэн төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах цогц бодлогын чиглэл болон түүнийг удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, мэдээлэл, эрсдэлийн удирдлага, хяналтаар дамжуулан хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан …
-
21 July
COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо. СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын …
-
21 July
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа
УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар гэр бүлийн болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан онцлогтой. Гэр бүлийн хэрэг, өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг, өсвөр насны хүнд холбогдуулан авах таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны хүнийг баривчлах ажиллагааг Нийслэл …
-
21 July
НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал /2026.07.20/ хийв. Тус хуралдаанд Шадар сайд Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар оролцож, …
-
21 July
Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Үндсэн арга хэмжээ болох талбайг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт байгуулж байгаа бөгөөд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлыг зэрэг гүйцэтгэж …
-
20 July
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ
“Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачлан, өргөн мэдүүлж батлуулсан дээрх хуулиар …
-
16 July
Аяллаа зөв төлөвлөхийг иргэдэд зөвлөж байна
Наадмын амралтаар орон нутгийг зорих автомашины тоо эрс нэмэгдэж буй энэ үед шатахууны эрэлт өсөж, зарим орон нутагт бензин түр хугацаанд хомсдох эрсдэл үүсээд байна. Тиймээс иргэд аялалд гарахаасаа өмнө шатахуунаа урьдчилан цэнэглэж, маршрутынхаа дагуух шатахуун түгээх станцуудын байршил, ажиллах цагийн мэдээллийг нягтлах шаардлагатай болжээ. Шатахууны хангамжийн асуудал бүрэн тогтворжоогүй байхад “замдаа аваад явчихна” гэсэн тооцоо холын замд эрсдэл дагуулахыг …
-
15 July
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр өнөөдөр /2026.07.11/ Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай штабт ажиллалаа. Нийслэлийн Онцгой байдлын газарт 14:00 цагийн байдлаар 32 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд тухай бүрт нь хариу арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Өнөөдөр үүрээр орж эхэлсэн бороо 2 цаг орчим үргэлжилж, нийслэлийн таван байршилд хүндрэл үүссэнийг онцгой байдлын …
-
15 July
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Нэг хүнд ногдох адуугаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд “Дэлхийн адууны өдөр” нь Монгол адууны үнэ цэн, генетикийн өвийг олон улсад сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, морин спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой. Анх удаа зохион байгуулагдаж …
-
15 July
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана. Долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн мэс заслын кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет 10:00–15:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд долоодугаар …
-
15 July
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна
Монгол үндэстний төрт ёс, өв соёл, баяр наадмын салшгүй нэгэн бүрэлдэхүүн болох үндэсний сурын харваа үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын сурын харваа Урианхай, Буриад, өсвөрийн, үндэсний их сурын харваа гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Нийт 1700 орчим харваач үндэсний сурын талбайд хуран цуглаж, цэц мэргэнээ сорьж байна. Өнөөдөр үндэсний их сурын харваанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 850 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл