“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Улсын Их Хурлын дарга, гишүүд, Тамгын газрын ажилтан, албан хаагчид нь жил бүрийн хавар, намар мод тарьдаг уламжлалтай.

УИХ-ын Тамгын газрын албан хаагчид “Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээний хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 03-ны Бямба гарагт мод тарилаа. Энэ өдөр “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 42 байгууллагын 1072 хүн 3000 гаруй модны суулгацыг мэргэжлийн зөвлөгөө, аргачлалын дагуу суулгаж, усалгаа хийв.

831313409_1607907608017942_3704023140877446039_n.jpeg

Өнгөрсөн хугацаанд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улс орон даяар нийт 140 сая гаруй мод тарьжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

834238487_1440020304736722_1265917148922875358_n.jpeg830729428_1623475291959684_7922141253049881082_n.jpeg833324564_1423169366663098_1014812603576831758_n.jpeg

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.10.01)-ийн хуралдаан 14.49 цагт Улсын …