Нийгэм

August, 2026

  • 13 August

    Шөнийн цагаар чанга дуу чимээ гаргах мотоциклд хяналт хэрэгтэй

    Оройн цагаар хотын гудамжаар яндангийн дуу чимээ ихтэй мотоцикл хурдтай давхих нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах асуудал болоод байна. Ялангуяа 22:00 цагаас хойш орон сууцны хороолол, гэр хорооллын дундуур чанга дуу гарган өнгөрөх мотоциклын чимээ оршин суугчдын унтаж амрахад саад болдог. Зарим тохиолдолд яндангийн дууг зориудаар чангаруулсан мотоцикл шөнийн цагаар давхиж, иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тээврийн цагдаагийн алба өмнө …

  • 13 August

    УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/-ыг зохион байгуулах Үндэсний хорооны XIX хуралдаан өнөөдөр (2026.08.12) боллоо. Үндэсний хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт КОП17 бага хурал эхлэхэд дөрөв хоног үлдээд байгааг онцлоод, үлдсэн хугацаанд бэлтгэл ажлыг бүрэн хангаж, бага хурлыг амжилттай зохион байгуулахаас гадна Монгол Улсад бодит үр дүн, үр өгөөжтэй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Тэрбээр …

  • 13 August

    УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой

    Улсын Их Хурлын гишүүд иргэдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах сувгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” танхимыг зургаадугаар сарын 30-ны өдөр нээсэн билээ. Улсын Их Хурлын Тамгын газрын I байранд байх тус танхимд өнөөдөр (2026.08.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа ажиллаж, иргэдтэй уулзан санал, хүсэлтийг нь сонсов. “Нээлттэй парламент” танхимд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүдэд иргэдээс ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмж, …

  • 12 August

    Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно. Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав. …

  • 12 August

    Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө

    “Засгийн газрын үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 21 дүгээр тогтоолд нэмэлт оруулж, “Хиймэл оюуны үндэсний зөвлөл” байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Монгол Улс “Алсын хараа-2050” үндэсний хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр 30 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Гэвч, “Оксфорд Инсайтс” байгууллагаас жил бүр …

  • 12 August

    Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ

    Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Зам тээврийн ослыг бууруулах, нас баралт болон хүнд гэмтлийг бууруулах НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 онд Вена хотод гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай конвенц” зэрэг олон улсын …

  • 12 August

    Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

    Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ОХУ, БНХАУ, БНСУ-аас авах шатахууны нийлүүлэлтийн дүн мэдээ болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, -Газрын тосны үйлдвэрийн татвар өр төлбөртэй холбоотой үүсэх харилцаа, …

  • 12 August

    Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно

    Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өгч, салбарын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болголоо.  2026 оны 9 дүгээр сард ашиглалтад орох уг төмөр замын зурвас газартай давхцаж байгаа иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, обьектыг нүүлгэн шилжүүлэх, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллана. Энэхүү төмөр зам …

  • 12 August

    Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.12/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өгч, салбарын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болголоо.  2026 оны 9 дүгээр сард ашиглалтад орох уг төмөр замын зурвас газартай давхцаж байгаа иргэн, …

  • 12 August

    Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн хангах хүрээнд 21 аймагт ажиллав. Улмаар, 2027 оны улсын төсөвт тусгах шаардлагатай байгаа хүсэлтүүдийг хүлээн авч, зарим томоохон асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллалаа. Энэ …

  • 12 August

    Залилагчдын арга улам бүр нарийссаар байна

    Цахим орчинд иргэдийг хуурч, мөнгө болон хувийн мэдээллийг нь авах зорилготой залилангийн арга улам бүр төрөлжиж байна. Залилагчид зөвхөн хуурамч зар, дуудлага ашиглахаас гадна хүний итгэлийг ашиглан найз нөхөд, банкны ажилтан, ажил олгогчийн дүрээр хүртэл харилцаж байна. Тухайлбал, иргэний Facebook хаягийг булаасан залилагч тухайн хүний найзын жагсаалтад байгаа хүмүүст “Яаралтай мөнгө хэрэг болчихлоо. Энэ данс руу шилжүүлээд өгөөч” гэх мэтээр …

  • 11 August

    “COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

    “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)” энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Монгол Улс тус хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд хурал эхлэхэд зургаа хоног үлдээд байна. Нийслэлээс “COP17”-ын үндсэн арга хэмжээг зохион байгуулах “Хөх бүс”-ийн түр байгууламж, барилга угсралт болон бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар хурлын бэлтгэл ажил …

  • 11 August

    Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа

    Монгол Улсын Их Хурал 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилсний нэг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан явдал юм. Энэхүү хуулиар гэр бүлийн харилцааг зохицуулж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бэхжүүлсэн. Тухайлбал, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг гэр бүлийн харилцааны үндсэн зарчим болгож, хүүхэдтэй холбоотой аливаа …

  • 11 August

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн  байнгын хороо дангаараа 16, хамтран 5, нийт 21 удаа хуралдлаа. Тус байнгын хорооноос 74 асуудлын хүрээнд 5 хууль, хамт өргөн мэдүүлсэн 116 хууль, УИХ-ын 12 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган, батлуулаад байна. Эрхлэх асуудлын хүрээнд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; БНМАУ-ын Засгийн …

  • 11 August

    БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа

    Хаврын ээлжит чуулганаар буюу 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. Уг хууль хүчин төгөлдөр болсноор төрийн өмчит компаниудын засаглалыг чангатгах, ил тод байдлыг сайжруулах нөхцөл бүрдлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, шийдвэрлэснээр төрийн өмчит компанид “БЭТ” …