Нийгэм

June, 2025

  • 20 June

    Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт дүүрэг, хороодын Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд зэрэг 150 хүн оролцов. Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Хотын дарга Х.Нямбаатар анх удаа дүүрэг, …

  • 20 June

    Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай

    Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна. Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын …

  • 19 June

    Батарей хуримтлуурын станц 96.2 сая кВт цахилгаан нийлүүлээд байна

    Эдийн засгийн сэтгүүлчдийн болон Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчид нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших батарей хуримтлуурын “Сонгино” станцаар өчигдөр орж, “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцлаа. Төсөл нь АХБ-ны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилт болон 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар, Монгол Улсын Засгийн газрын 11.9 сая ам.долларын татварын чөлөөлөлттэй, ЭХЯ хэрэгжүүлэгчээр, Цахилгаан дамжуулах Үндэсний …

  • 19 June

    Залуус Дундговь аймагт цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ

    Монгол Улсын Засгийн газар 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт үндэсний форумыг Дундговь аймагт зургаадугаар сарын 16-17-ны өдрүүдэд  зохион байгууллаа. Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа энэ үед газрын доройтлыг бууруулах, …

  • 19 June

    Шинжлэх ухааны академи Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 1100 ном хандивлалаа

    Шинжлэх ухааны академи болон харьяа 16 хүрээлэн, Тэргүүлэгчдийн газраас өчигдөр /2025.06.18/  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд шинжлэх ухааны бүхий л салбарыг хамарсан 1100 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном, товхимлыг хандивлав. Хандивт Монгол хэл, утга зохиол, аман судлал, соёл, дүрслэх урлаг, хөгжим судлалаас эхлээд Шинжлэх ухааны академийн 16 хүрээлэнгээс гаргасан салбар салбарын боть номууд орж байгааг Шинжлэх …

  • 18 June

    Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан  Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн авто зам, явган хүний зам, нийтийн тээвэр, нүхэн гарц, барилга, байшингийн орц, гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ямар хүндрэл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар зөвшилцөж, …

  • 18 June

    Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ

    Хотын дарга Х.Нямбаатар  Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. Тэрбээр “Нийслэлийн мега төслүүдийг ихэвчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа. Тэдгээрээс санхүүжилт, баталгааны асуудлыг шийдэх гурван төсөл байна. Тойрог замын ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Метро, трамвай мөн дууссан. Энэ гурван төсөлд холимог байдлаар санхүүжилт шийдэхээр гадаад, дотоод уулзалтууд …

  • 16 June

    Хятадын Хүбэй мужийн 1000 жилийн түүхтэй Ян Лөү Дүн тосгоны цайны соёлтой танилцлаа

    Хятад Улс цай, торго, шаазан гурвыг цайны замаар Хүбэй мужийн Ухань хотоос эхлэн Монгол, Орос улсаар дамжуулан Европ руу гаргадаг байсан түүхтэй. Тэгвэл энэ удаад Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг цайны өлгий нутаг болох Чибэй хотын Ян Лөү Дүн тосгонд зочлон цайны түүх, соёлтой танилцлаа. Чибэй хотын захиргаанаас энэхүү гудамжинд хоёр давхар цайны музейг нээж, цайны соёлын үүх түүх, эдлэл …

  • 16 June

    Хятад маягийн шинэчлэлт буюу дэлхийн загварын нийслэл Ухань

    Байгалийн баялаг, өндөр хөгжсөн усан тээврийн ачаар тус хот Хятадын болон гаднын соёлыг хослуулсан төв болжээ. Хятадын арван том хотын нэг болох Ухань нь уртаараа дэлхийд гуравт, Азидаа нэгт ордог Хөх мөрний сав газар сүндэрлэсэн экологийн цэвэр хот юм. Өдгөө тус хотод дэлхийн ирээдүйн хотуудын жишиг болсон хотын хөгжлийн дэвшилтэт ололтуудыг нэгтгэсэн цогцолборууд сүндэрлэн босож байна. Хятадын тээврийн гол зангилаа …

  • 16 June

    Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

    Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. Тус музей нь 11.000 квадрат метр барилгын талбай, 4000 гаруй квадрат метр үзэсгэлэнгийн талбайтай бөгөөд судалгаа, боловсрол, үзмэрийг нэгтгэсэн орчин үеийн олон үйлдэлт гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн энэхүү музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт зүйлс хадгалж байгаагийн 80 хувь нь археологийн малтлагын үр дүн бөгөөд зарим …

  • 16 June

    “Dongli” үйлдвэр Ханшань үүлдрийн цагаан ямааны ноолуурыг брэнд болгожээ

    БНХАУ-ын Улаанхад хотод Ханшань уулын үүлдэрийн цагаан ямааны ноолуурыг брэнд болгосон “Dongli” ноолуурын үйлдвэрээр Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг зочиллоо. Хятад улсын Ханшань мужийн цагаан ямааны ноолуур нь нарийн чанарын хувьд 13-16 микрометр, 36 мм-ээс дээш урттай буюу монгол ямааны ноолууртай ойролцоо боловч бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тус компани дэлхийд нэлээд дээгүүрт ордог байна. Дунли ноолуурын үйлдвэр 2000 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн …

  • 16 June

    Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

    Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй танилцаж, мэдээ сурвалжилга бэлтгэлээ. Тус үйлдвэрийн хувьд хятадын уламжлалт анагаахын эмийн үйлдвэр талаасаа 84-т, монгол уламжлалт эмийн үйлдвэр талаас 1-рт эрэмбэлэгддэг, Улаанхад болон Тунляо хотод 6 салбартай, үйлдвэрийн төв захиргаа нь эндээ байрладаг аж. Тус үйлдвэрийн зочин хойморт Юань улсын ордны монгол эмч, анх удаа …

  • 13 June

    С.Магнайсүрэн: Төрийн аудитын байгууллага ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж ажиллана

    Үндэсний аудитын газраас хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан “Мэдлэг хуваалцах цаг” сургалт-хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны зорилго болон мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлд баримтлах бодлогоо танилцуулав. Тэрбээр “…Нийгэм, эдийн засгийн өсөн нэмэгдэж буйн хэрээр төсөв тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ цаг үед аудитын байгууллагын гүйцэтгэх …

  • 13 June

    Өвөрмонголчууд махны үүлдрийн хонь гарган авч үржүүлж байна

    МСНЭ, Хятадын ӨМӨЗО-ны ХМА-тай хамтран жил бүр хоёр улсын тодорхой тооны сэтгүүлчид Монгол, Хятад улсад зорчин хамтран мэдээ сурвалжилга бэлтгэдэг уламжлал тогтоод 7 дах жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Монголын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид БНХАУ-ын сэтгүүлчидтэй хамтран ӨМӨЗО-ны Тунляо, Улаан хад, Ухань зэрэг хотоор зочлон тус улсын бүтээн байгуулалт, аялал жуулчлал, хүнс үйлдвэрлэл, өв уламжлал, эрчимжсэн МАА, …

  • 13 June

    Улаанхад хотын цагаан идээ үйлдвэрлэдэг компани 1 литр сүүг 1.700 төгрөгөөр худалдан авдаг

    Улаан хад хотын Баарин баруун хошууны сүү цагаан идээний хоршооллын “Марсын тал” компаниар Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг зочиллоо. “Марсын тал” компани нь 2022 онд малчдын хоршоонд тулгуурлан байгуулагдсан бөгөөд өдгөө хоршооны болон бусад малчдаас өдөртөө 1.8-2.2 тонн сүүг литр тутмыг нь 3.2 юань буюу 1700 орчим төгрөгөөр татан авч, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Үүнээс онцлон ааруул …