Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо

Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт бээр нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын зүлэг ногоон дэвжээнд морилон саатаж, сүсэгтэн олны итгэл бишрэл, залбирал мөргөлийн дээд ерөөлийг хүртээн соёрхлоо.

Гэгээнтний адис жанлав нь хамаг амьтныг ивээн тэтгэж, энэрэл нигүүлслийн их үйлс үеийн үед улам бүр дэлгэрэн бэхжиж, эх орон амар амгалан, ард түмэн эв эетэй, буян хишиг арвин, аз хийморьтой байхын ерөөл болдог.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрөлд 106 багийн 848 харваач өрсөлдөж, шилдгүүд шалгарав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны …