Нийгэм

June, 2025

  • 13 June

    Баарин баруун хошууны монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхааран зүтгэж байна

    Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун хошууны Монгол үндэсний гар урлалын үйлдвэрлэлийн төвөөр зочилж сурвалжилга мэдээ бэлтгэлээ. Тус гар урлалын төв нь 4200 м2 талбайтай бөгөөд хошууны захиргаанаас гар урлал, уран хатгамал, үндэсний дээл, тэрлэг хувцас, гутал бүс оёж үйлдвэрлэгчид, чулууны болон алт мөнгөний уран дархчуудыг үйл ажиллагаа явуулах, сургалт явуулахад нь дэмжлэг …

  • 12 June

    “Их цөнхөл” үндэсний байгалийн хамгаалалтын бүсээр зочиллоо

    Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлагын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотод орших “Их цөнхөл” үндэсний байгалийн хамгаалалтын бүсээр зочиллоо. Их цөнхөл нь Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөгжүүлэлтийн бүс юм. Анх 1952 онд энэ бүс нутаг 8000 га газар цөл байсныг ой шугуй болгосон байна. Мөн энэ бүс нутагт бороо их ордог …

  • 12 June

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 7 багц буюу 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Эрчим хүчний нүүрсний эхний 5 багц /32,000 тонн/ арилжаанд 2 оролцогч, хоёр дахь 2 багц /12,800 тонн/ эрчим хүчний нүүрсний арилжаанд мөн 2 оролцогч оролцож, хэлцэл …

  • 12 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2025” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн наадамд Япон, БНСУ, БНЭУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан, Саха БНУ зэрэг нийт 11 улсын 170 уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн. Наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 13-15-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, …

  • 12 June

    Өвөр Монголын Ах дүү нар Хүнсний Технологи ХХК-иар зочиллоо

    Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дахь хамтарсан багийнхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотод ажиллаж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн албатай хамтарсан энэ удаагийн багийнхан “Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” уриан дор, хятадын гурван хотоор зочлон техник, технологи, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, ололт амжилтыг сурвалжилж байна. Энэ сарын 11-ны өдөр Ах дүү нар Хүнсний технологийн …

  • 11 June

    Хятад, Монголын сэтгүүлчид “Жин Шы Ань” технологийн компанийн үйлдвэрлэлтэй танилцлаа

    “Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлагын ажиллагаа энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотноо эхэлсэн. Энэ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотын Жин Шы Ань технологийн компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлтэй танилцлаа. Жин Шы Ань” технологийн компани нь 2019 онд “Ард түмэнд аюулгүй хүнсийг хэрэглэх боломж олгох” зорилгын дагуу “Тунляо Жин …

  • 9 June

    Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно

    НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл …

  • 6 June

    “Бүтээлч Хөвсгөлчүүд” бүтээн байгуулалтын нээлт ням гаригт болно

    Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хийгдэх дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын нээлт зургаадугаар сарын 8-ны өдөр буюу Ням гаригт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдах гэж байна. “Бүтээлч Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд 2025-2027 онуудад авто замын нийт 16 байршилд …

  • 6 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр …

  • 5 June

    Баянзүрх дүүрэгт 200 ортой “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орууллаа

    Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8-р хороо, Ерөнхий боловсролын 92-р сургуулийн зүүн талд шинэ эмнэлэг ашиглалтад орууллаа. Нийт найман давхар тус эмнэлгийн эхний таван давхарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол 6-8 давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг байрлаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 12 хорооны иргэд тэр дундаа өндөр настан болон бага насны хүүхдүүдэд 22 …

  • 4 June

    “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод”  чуулга уулзалт 2025 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих платформ болох юм. Чуулга уулзалтад …

  • 3 June

    ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

    Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ТҮЦ эрхлэгчдэд авах цаашдын арга хэмжээний талаар санал …

  • 3 June

    Монголд анх удаа “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум” зохион байгуулагдлаа

     “Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо”, “Блисс” компани Вьетнам улсын “Bestmix” корпорацтай хамтран “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум”-ыг өнөөдөр /2025.06.03/ зохион байгуулав. “Монголын Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум 2025”-д Вьетнам улсаас 12, ОХУ-3, БНХАУ-ын 3 компани оролцсон бол Монгол Улсаас барилгын материал ханган нийлүүлэгч 70 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон юм. “Монголын Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум”-д дотоод, гадаадын үйлдвэрлэгчид, …

  • 3 June

    Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

    Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн. Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын …

  • 2 June

    Гадны хэвлэлүүдэд Монгол Улсын хамтарсан Засгийн газар унах нь эдийн засгийн ноцтой сорилттой тулгарч болзошгүйг анхааруулжээ

    Өнөөдөр Ерөний сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг Төрийн байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулганаар хэлэлцэх товтой байгаа билээ. Гадны хэвлэлүүдэд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас үүдэх эдийн засгийн агуулгын талаар, Монголын Эдийн Засгийн Хөгжлийн Зөвлөлийн гаргасан дүгнэлтээр, хэрвээ одоогийн Засгийн газар унавал гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурч, инфляц хурдацтай өсөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж …