Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт бээр нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын зүлэг ногоон дэвжээнд морилон саатаж, сүсэгтэн олны итгэл бишрэл, залбирал мөргөлийн дээд ерөөлийг хүртээн соёрхлоо. Гэгээнтний адис жанлав нь хамаг амьтныг ивээн тэтгэж, энэрэл нигүүлслийн их үйлс үеийн үед улам бүр дэлгэрэн бэхжиж, эх орон амар амгалан, ард …
Нийгэм
June, 2026
-
29 June
Хүй долоон худагт нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” эхэллээ
Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилгаар нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” зургаадугаар сарын 27-ны 10:00 цагт Хүй долоон худагт эхэлж, үргэлжлүүлэн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол түмний төрт ёс, шашин соёлын үнэт өв …
-
29 June
Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ХҮЙ7:1 “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг”, ХҮЙ7:2 “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд 16 автобус 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Иргэд та бүхнийг …
-
29 June
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
Монгол Улсын 3асгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан зургаадугаар сарын 26-ны өдрөөс хоёр сарын хугацаатай “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг эхлүүлж байна. Өнөөдөр “Оюутан цагдаа-2026”-ын нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны удирдлагууд болон 12 их, дээд сургуулийн …
-
29 June
Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө
Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын эх үүсвэрээс авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлд зарцуулсан 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь хөрөнгө оруулагчдад буцаан төлж, төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүллээ. Тодруулбал, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 2024 онд нийт 62 байршилд 154.5 км авто зам, замын байгууламжийн засвар болон шинэчлэлтийг хийсэн. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, …
-
29 June
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны X дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, УОК-ын …
-
29 June
Улсын Их Хурлын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Улсын Их Хурлын өнөөдрийн (2026.06.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэллээ. Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цаг байдаг бөгөөд энэ удаа “Нийгмийн хамгаалал уу, нийтийн халамж уу” гэдэг сэдвийг хөндөж, энэ асуудалд Засгийн газраас баримтлах бодлогыг тодруулсан. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос …
-
29 June
ӨБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.06.26) хуралдаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороо Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, О.Саранчулуун, Б.Пунсалмаа, Ж.Золжаргал, Д.Рэгдэл, Б.Бат-Эрдэнэ, Х.Жангабыл, М.Сарнай, Ж.Галбадрах, Ч.Ундрам, Ц.Мөнхтуяа, О.Номинчимэг нарын буюу 57.1 …
-
26 June
АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.06.26) хуралдаан 14 цаг 38 минутад гишүүдийн 58.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн …
-
26 June
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг өнөөдөр (2026.06.26) ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спортын газрын дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын Тамгын газрын болон хоёр талын холбогдох албаны төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын парламент хоорондын …
-
26 June
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт 59.5 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хуваарилсныг танилцуулав. Ингээд санал хураалт явуулж, Татварын ерөнхий …
-
26 June
ҮЕР БОЛОХОД Л САНАДАГ НИЙСЛЭЛИЙН “МАРТАГДСАН“ ГОЛ
Жил бүрийн зун бороо ороход Сэлбэ гол нийслэлийн хамгийн их яригддаг сэдэв болдог. Үер бууж, айлууд усанд автсаны дараа далан, хамгаалалт, голын урсацын тухай ярьж эхэлдэг. Харин бороо татармагц асуудал дахин мартагдана. Үерийн бурууг байгальд тохох амархан ч, үнэндээ энэ нь олон жилийн төлөвлөлтийн алдааны үр дүн биш гэж үү? Сэлбэ гол бол зөвхөн ус урсдаг суваг биш. Энэ бол …
-
26 June
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Даншиг наадмын хүрээнд зургаадугаар сарын 28-ны орой 20:00 цагт Сүхбаатарын талбайд хаалтын арга хэмжээг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулах гэж буй. Энэхүү тоглолтын талаар уран бүтээлчид мэдээлэл өглөө. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин МУГЖ Ч.Насантогтох “Манай хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн …
-
26 June
Б.Пүрэвдагва: Нийслэл барилга байгууламж, дэд бүтцийн хөгжилтэй уялдсан иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд гурав дахин өсөж, хүн амын өсөлтийг дагасан барилга байгууламж, дэд бүтцийн тэлэлт эрчимтэй үргэлжилж байна. Энэ хүрээнд хот төлөвлөлтийг эргэн харах, шинэ төлөвлөлтүүдийг судалгаанд суурилан зохион байгуулах шаардлагууд үүссэн. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль инженерийн бүрэн ойлголт өгөхүйц хөтөлбөр бүхий Хот төлөвлөлтийн тэнхимийг улсын их сургуулийн хэмжээнд анх байгуулж, 2023 оноос магистрын …
-
26 June
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийлээ. “Ногоон өртөө” түлш шатахуунд төлж гадагш урсах 200 сая долларыг Монголдоо, монгол хүнд үлдээх үр өгөөжийн шанг татаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглээд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл