Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2026.11.04) хуралдаан 14.43 цагт Улсын Их Хурлын 17 гишүүн хүрэлцэн ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ирцийг дэлгэрэнгүй танилцуулсан. Эхлээд Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх …
Нийгэм
November, 2026
-
5 November
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн эдийн засгийг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, залуучууд орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, төр, хувийн хэвшил, орон нутгийн түншлэлд суурилсан бодит бүтээн байгуулалт болж байгааг Ерөнхийлөгч хэлж, хамт олонд талархал илэрхийлэв. Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 79 хувийг …
-
5 November
Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ
Газраа чөлөөлсөн иргэн хоосон батламж өвөртлөн үлддэг, байр захиалсан иргэд залилангийн хохирогч болдог байсан тогтолцоог өөрчлөх цаг болсон. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сэтгүүлчдэд хандан “100 мянган айл орон сууц” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Сайдын танилцуулсан бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцахад барилгын салбарын олон жил хуримтлагдсан эмх замбараагүй байдалд цэг тавьж, орон сууцжуулалтын бодлого одоо …
-
4 November
Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.04/ болж, авто зам ашигласны төлбөр, хотын албан татварын хувь хэмжээ, зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ болон нийслэлийн өмчийн барилга байгууламжтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд, авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг Нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр танилцуулав. Тодруулбал, эрх …
-
4 November
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар ирэх долоо хоногт …
-
4 November
ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.11.04/ Төрийн ордны “Их засаг” танхимд 14 цаг 10 минутад 53.1 хувийн ирцтэй эхэлж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгүүдийг байгууллаа. Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 32 гишүүнээс УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, С.Цэнгүүн, М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн, О.Батнайрамдал, Ч.Анар, Б.Уянга, С.Эрдэнэбат, Х.Булгантуяа, Р.Батболд, Э.Одбаяр, Г.Очирбат, Ц.Баатархүү, Ж.Золжаргал, Б.Заяабал нар хүрэлцэн …
-
4 November
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.04/ хамтран хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанд 56 гишүүнээс УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, М.Бадамсүрэн, Л.Энх-Амгалан, Г.Лувсанжамц, Р.Батболд, Ч.Анар, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, Ч.Номин, А.Ундраа, Д.Батбаяр, Д.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ш.Бямбасүрэн, Б.Түвшин, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Б.Заяабал, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, О.Батнайрамдал, Г.Очирбат, Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, Р.Сэддорж, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг нар хүрэлцэн ирж, 13 цаг 40 …
-
4 November
УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр (2026.11.03) “Нээлттэй парламент” уулзалтын танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Уулзалтад нийт 18 иргэн оролцож, нийгэм, эдийн засаг, амьжиргааны нөхцөл байдал, нийгмийн халамжийн бодлого, төрийн үйлчилгээний хүртээмж, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгалийн баялгийн үр өгөөжийн хуваарилалт зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлэв. Мөн иргэд хүнс, бараа бүтээгдэхүүний …
-
4 November
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лаурэнс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцаж, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэн, өргөжүүлэх талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй дараах чиглэлээр хамтран ажиллаж …
-
4 November
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо
Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тодорхой санал санаачилга дэвшүүллээ. БНХАУ-ын Фүжянь мужийн Фүжөү хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд “Бүс ба Зам” мэдээллийн сүлжээ (Belt and Road News Network – BRNN)-ний IV Зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хуралд 27 орны хэвлэл мэдээллийн 42 …
-
4 November
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмж, ашиглалт, менежментийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд авто зогсоолд тавих ерөнхий шаардлага, журмын хэрэгжилт, эрх зүйн орчин, олон улсын жишиг, сайн туршлагын талаар танилцууллаа. Ажлын хэсэг авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад …
-
3 November
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө. Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг …
-
3 November
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.11.03/ Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссонтой уулзаж, онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтаар Монгол Улсын өргөн уудам газар нутаг, хүн амын суурьшлын тархмал байдалтай уялдуулан агаараас эрэн хайх, аврах ажиллагааг бүсчилсэн байдлаар өргөжүүлэх, шаардлагатай …
-
3 November
ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2026.11.03/ хуралдаан 13 цаг 46 минутад 10 гишүүний 7 нь буюу 70 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Д.Цогтбаатарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Гишүүдийн ирцийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу. Хуралдаанаар “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын …
-
3 November
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.11.02/ 56 хувийн ирцтэй хуралдав. Эхний асуудал нь Хууль зүйн зөвлөмж байсан бөгөөд АН-ын бүлгээс завсарлага авлаа. Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн – тогтолцооны зөрчил, хүний эрхийн баталгааг хангах тухай асуулгын хариуг хэлэлцэх тухай байв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, цагдан хорих таслан сэргийлэх асуулга, сэтгэл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл