Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.11.02/ 56 хувийн ирцтэй хуралдав.

Эхний асуудал нь Хууль зүйн зөвлөмж байсан бөгөөд АН-ын бүлгээс завсарлага авлаа.
Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн – тогтолцооны зөрчил, хүний эрхийн баталгааг хангах тухай асуулгын хариуг хэлэлцэх тухай байв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, цагдан хорих таслан сэргийлэх асуулга, сэтгэл санааны хохирлын талаар тодруулсан.

Энэхүү асуулгаар УИХ-аар оруулж хэлэлцүүлэх асуудлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хөндсөн. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдаваа, Х.Тэмүүжин, С.Одонтуяа нар хэрэг бүртгэлтийг цахимжуулах, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг хөндөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


Эх сурвалж: parliament.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл