“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан НИТХ-аас нийслэлийн есөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Ажлын албаны ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Хангарди-2026” спортын наадам амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн наадамд 300 гаруй тамирчин боулинг, шагайн харваа, дартс, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
Наадмын шагналыг НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон НИТХ-ын төлөөлөгчид гардуулж, баг тамирчдад баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүслээ.
Баянгол дүүргийн ИТХ болон Ажлын албаны хамт олон энэ удаагийн наадамд амжилттай оролцож, дараах амжилтыг гаргалаа.
🥈 Сагсан бөмбөгийн эрэгтэй баг – ДЭД БАЙР
🥈 Гар бөмбөгийн эмэгтэй баг – ДЭД БАЙР
🥈 Хөгжөөн дэмжигчдийн баг – ДЭД БАЙР
Ийнхүү Баянгол дүүргийн баг тамирчид болон хөгжөөн дэмжигчид гурван төрөлд дэд байр эзэлсэн амжилтаар “Хангарди-2026” спортын наадмаа өндөрлүүллээ.
Эх сурвалж: Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх БНСУ-ын Пажү хотын Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны багийн …