Эрүүл Мэнд

November, 2017

  • 24 November

    Та компьютерийн өмнө зөв сууж чаддаг уу?

    Компьютерийн өмнө зөв суугаагүйгээс биеийн бүхий л хэсэгт нөлөөлж, ноцтой асуудал үүсгэнэ. Тухайлбал буруу сууснаас болж, нуруу, хүзүү, толгой өвдөх, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах, улмаар цусны даралтад нөлөөлж зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг байна. Эдгээр биеийн зовиураас гадна сэтгэл зүйн стрессд өртөх нь их юм. Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж огт болохгүй. Компьютер …

  • 23 November

    Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх арга

    Халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энэхүү зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна. НЭМГ

October, 2017

  • 31 October

    Монгол хүн ДНЭМБ-ын удирдах зөвлөлд сонгогдлоо

    Дэлхийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг (ДНЭМБН)-ийн чуулга уулзалт 10 сарын 23-27-ны өдрүүдэд Италийн Ром хотноо болж өнгөрлөө. Тус уулзалтад Монгол улсаа төлөөлөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээний дэд ерөнхийлөгч Б.Цогтбаатар оролцов. Уулзалтаар дэлхийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах арга замууд, сүүлийн үед гарч буй халдварт өвчин болон нийгмийн эрүүл …

  • 26 October

    Л.Баттөр: MRI аппаратыг засварлахад 1.3 тэрбум төгрөг шаардлагатай

    -Хэдэн тэрбумааар үнэлэгдэх MRI аппарат хүүхдийн тоглоом уу- Одоогоос 4 жилийн өмнө Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг оффисын зориулалтаар ашиглаж Дээд шүүх, прокурор, мөрдөх албаны контор болгох шийдвэрийг гаргаж байсан. Тухайн үед эмнэлгийн ажилчид салбарын сайдынхаа шийдвэрийг эсэргүүцэж тэмцсэн ч эцэст нь Х.Тэмүүжингийн ялалтаар өндөрлөж байв. Эмнэлгийн барилгыг оффис болгон өөрчлөх явцад 3.2 …

  • 13 October

    Гэмтэл, согог судлалын орчин үеийн оношилгоо эмчилгээ 19-р эрдмийн чуулга уулзалтад Хөвсгөл аймгаас хоёр эмч оролцож байна

    /Өнөөдөр “Гэмтэл, согог судлалын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвийн хүрээнд 19-р эрдмийн чуулга “Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг”-т болж байна. Нэг өдрийн хугацаанд үргэлжлэх уг үйл ажиллагаатай холбогдуулж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Мэс засал, гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Б.Чулуунбаттай ярилцлаа./  -Чуулганыг ямар байгууллага зохион байгуулж хэдэн дүүрэг, аймгийн эмч нар оролцож байна вэ? Энэхүү чуулганыг “Гэмтэл согог судлалын үндэсний …

  • 10 October

    Ханиад дарах эмгүй эмчилгээ

    Хамгийн элбэг тохиолддог ч сайн эмчлэхгүй бол хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хэрхэн хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудыг хүргэж байна. Зарим төрлийн эм бэлдмэдүүд нь ханиадыг зөвхөн тухайн үедээ дарж бүрэн эмчилдэггүй бөгөөд дахин тухайн төрлийн вирусаар халдварлах магадлал ихтэй байдаг байна. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлж өгдөг …

September, 2017

  • 26 September

    Та эрүүл мэндийн даатгалтай бол доорхи хөнгөлөлтүүдийг эдэлнэ

    Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү? Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий  рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд  өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн  амбулаторийн  тусламж, үйлчилгээ авбал яах вэ?  Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө …

August, 2017

  • 10 August

    Дүүргийн эмнэлгүүд ирэх сарын 1-нээс иргэдэд заслын үйлчилгээ үзүүлнэ

    Дүүргүүдийн эмнэлэг хоёрдугаар шатлалын буюу иргэдэд долоон үндсэн тусламж үзүүлэх ёстой ч ингэж чаддаггүй. Тиймээс Эрүүл мэндийн сайд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх хуваарийг шинэчлэн баталсан. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэдэд энэ төрлийн тусламж, үйлчилгээг хувийн гурван эмнэлэг үзүүлж байна.Тухайлбал, “Мөнгөн гүүр” эмнэлэг тус дүүргийн орон сууц бүхий 10 хорооны иргэдэд үйлчилж байна. Харин “Намуун” эмнэлэг “Салбар амбулатори-3”-т кабинет нээж, …

June, 2017

  • 6 June

    Зүүн хойд Азийн хотын удирдлагууд агаарын чанарыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцлээ

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 1-2-нд зохион байгуулагдсан “7 дахь удаагийн Зүүн Хойд Азийн агаарын чанарыг дээшлүүлэх форум”-д оролцлоо. Тус форумд Солонгос, Япон, Хятад, Монгол гэсэн 4 улсын 9 хотын удирдлагууд оролцож, бүс нутгийнхаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах талаар туршлага солилцож, …

May, 2017

  • 22 May

    Хөвсгөлын даршилсан загасанд 20-иод хүн хорджээ

      Шилэн саванд даршилсан загас худалдан авч идсэн 20 орчим иргэн хоолны хордлогод оржээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс энэ сарын 16-17-нд “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас, “Далай ээж” хүнсний захаас “Дүүрэн нуур”, “Хөвсгөл хатгал”, “Хатан загас”, “Хөвсгөл цагаан загас” нэрийн шилтэй загас худалдан авсан  иргэд хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Дээрх шилтэй загаснууд нь …

April, 2017

  • 13 April

    Өдрийн амин дэмүүдийнхээ хэрэглээг нэг аяга сүүгээр нөхөх боломжтой

    Сүү, сүүн бүтээгдэхүүний Нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ арга барил, шинэ санааг нэвтрүүлэхэд талуудын оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Та сүүгээ уусан уу” сэдэвт хамтарсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Глобал Коммунитис” олон улсын байгууллага нь Монгол Улсад 2003 оноос АНУ-ын ОУХА(USAID), мөн АНУ-ын ХАА-н Департмент (USDA)-ийн санхүүжилттэй  жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн  EMIRGE хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа …

  • 8 April

    Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт ирэх наймдугаар сард эхэлнэ

    Барилга хот байгуулалтын дэд сайд Ш. Лхамсүрэн Мандалговь хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав. Тэрээр, Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 5 аймагт цэвэрлэх байгууламж барина. Үүнд  Дундговь аймаг багтаж байгаа. Цэвэрлэх байгууламжийг зураг төслийн дагуу барих ажил 8 дугаар сард эхэлнэ гэлээ. Мандалговь хотод нэн түрүүнд шаардлагатай бүтээн байгуулалт бол бохир ус цэвэрлэх байгууламж болоод байгаа юм. Одоо байгаа …

March, 2017

  • 21 March

    А.Ерлан: Түлэгдсэн шарханд  ам дамжсан яриагаар эмчилгээ хийдэг нь өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болдог

    Удахгүй Казах түмний  Хаврын баяр болох Наурызын байр тохиох гэж байна.  Үүнтэй холбогдуулан Монгол түмнийхээ эрүүл мэндийн энхийн манаанд ажиллаж байгаа казах түмний төлөөлөл Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэнхийн нөхөн сэргээх Мэс заслын тасгийн мэс заслын их эмч А.Ерлантай ярилцлаа – Монголчууд бид хайрамжгүй, анхаарал болгоомжгүйгээсээ болоод түлэгдэлт өртөх явдал ихэнхдээ гардаг юм болов уу гэж боддог, эндээс яриагаа эхлэх үү –  Ер нь түлэгдэлт гэдэг хүний анхаарал болгоомжгүй  байдлаас болж үүддэг, …

February, 2017

  • 17 February

    Тамхинаас хэрхэн ангижрах вэ

    Тамхиа хаяхыг оролдож буй хүн маш олон зүйлийг хийж болно. Байнгын дасгал сургуулиар хичээллэх зохистой хооллох зэрэг нь тамхинаас зайлсхийхэд тань туслах болно. • Тамхинаас гарах шалтгаан болон тамхи татах болсон шалтгааныг жагсааж бичих • Тамхийг хаях шийдвэрийг та өөрөө гаргах • Тамхи татах хүсэл төрөх үед тамхиа асаахаа хэдэн минут хойшлуулах. Учир нь хэдхэн секунд л тэвчвэл энэ хүсэл …

January, 2017

  • 16 January

    Эх барихын тусламж үйлчилгээ-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сарын 05-нд “Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг “Өргөө” амаржих газарт зохион байгууллаа. Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх байгууллага харилцан бие биеэ дэмжиж ажиллах, тэргүүн туршлага болон цаг үеийн мэдээллээ солилцож хамтран ажиллах талаар энд зөвлөлдсөн юм. “Эх барихын тусламж үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтаас дараах санал, зөвлөмжийг гарган хэрэгжүүлж ажиллахаар …