Зөв хэвшил, зөв хооллолтоороо чихрийн шижин өвчнөөс салж чаджээ

Хэдэн 100 хүн 2-р төрлийн чихрийн шижинээс салах гэсэн найдлагатайгаар хоолны хатуу дэглэм барьсны үр дүнд тэдний зарим нь өвчнөөсөө салж чадсан талаар Лондон, Нью-Йорк, Бээжинд оффистой Английн “The Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгджээ.

Өвчтөнүүд калори бараг ороогүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болсон бөгөөд жин ч их хассан байна. Хоолны нарийн дэглэм барьж байсан хүмүүсийн бараг тал хувь нь биеийн жингээсээ 14 орчим хил хасчээ. Зарим хүний чихрийн шижин өвчин жил орчмын дараа эдгэсэн аж.

Ямар нэг эм хэрэглэлгүй зөвхөн хоолны дэглэмээ сайн баримталсны үр дүнд их хэмжээний чихрийн молекултай нэгдсэн цусны улаан эсийн төвшин мэдэгдэхүйц багассан байна. Нийт Америкчуудын 10 хувь нь чихрийн шижинтэйн дээр 84 сая хүн уг өвчнөөр өвдөх магадлалтай гэсэн тооцоо гарсан.

Хүний бие хангалттай инсулин ялгаруулж чадахгүй тохиолдолд 2-р төрлийн чихрийн шижинтэй болох магадлал ихэсдэг. Биеэсээ хангалттай инсулин ялгаруулахын тулд биеийн тамираар тогтмол хичээллэж, магни болон уураглаг, шим тэжээлтэй хоол, үр тариа орсон бүтээгдэхүүн, ногоон өнгийн хүнсний ногоо их хэрэглэн, чихэрлэг зүйлсээс татгалзах хэрэгтэй.

Үүний дээр оройн цагаар хооллохоос татгалзан, ус, ногоон цай гэх мэт биед хэрэгтэй шингэн зүйл сайн ууж, транс өөх орсон бүтээгдэхүүн хэрэглэх, удаан хугацаагаар суух зэргээс зайлсхийх хэрэгтэй.

Үүний үр дүнд цусан дахь сахарын хэмжээ тогтвортой болно. Эмч нар эмэгтэй хүн биедээ өдөрт 2,000, эрэгтэй хүн өдөрт 2,500 калори авч, шөлтэй хоол сайн идэхийг зөвлөсөн байна.

 


Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …