Эрүүл Мэнд

October, 2016

  • 26 October

    Сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Су Нюунт У, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Гишүүн орнуудыг дэмжих нэгжийн Гүйцэтгэх захирал Др Кидонг Парк, ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгчийг газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Вүүжин Лью нарын төлөөлөгчид Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзлаа. Цаашид ЭМЯ, ДЭМБ хоорондын ирэх 4 жилийн хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийг боловсруулах үйл ажиллагааны талаар санал солилцож баримт …

  • 25 October

    Жинхэнэ хайрын түүх…

    Намайг Б.Тамир гэдэг. Би телевизийн салбарт ажилладаг жирийн л нэгэн залуу. Тэр нэгэн өвлийн хүйтэн өдөр “УБ” нэртэй жижигхэн кафед цай уух гэж орохдоо С.Болормаа гэх үзэсгэлэнт бүсгүйг олж харснаар миний амьдралын аз жаргалтай өдрүүд эхэлсэн юм даа. 2011 он Өвлийн хүйтэн өдөр халуун цай уух гэж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд “УБ” нэртэй жижигхээн кафед орлоо. Тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй …

  • 25 October

    10 сарын 29-нд “Тархины харвалтын дэлхийн өдөр” болно

    Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ  17 сая хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна.  Монгол улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж, 2008 онд ДЭМБ-аас  харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг. Иймд  жил бүрийн “Тархины харвалтын дэлхийн өдөр” 10 сарын 29-нд харвалтаас урьдчилан сэргийлэх, …

  • 24 October

    ЭМ-ийн сайд элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтонг хүлээн авч уулзав

    БНАЛАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа болон Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны монгол хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Сайд А.Цогцэцэг энэ үеэр хэлсэн үгэндээ манай улс Лаос улстай эрүүл мэндийн салбарт найрсаг …

  • 24 October

    Монгол улс, БНСУ-ын Эрүүл мэндийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

    Монгол улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны IV Зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 21-ний өдөр Сөүл хотноо зохион байгууллаа. Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн тэргүүтэй ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, түүнчлэн Сөүл төсөлд хамрагдаж байгаа эмнэлэгүүдийн төлөөлөл болж ЭХЭМУТ, ГССУТ, УНТЭ-ийн удирдлагууд оролцов. Анх 2011 онд хоер улсын Эрүүл мэндийн яамд хооронд хамтран ажиллах …

  • 21 October

    Монгол улсад эмийн аюулгүй байдлын програмыг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо

    Эрүүл мэндийн яамны төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эмийн аюулгүй байдлын мэдээллийн програмыг улсын түвшинд Эрүүл мэнд, Эм хангамжийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг програм нь улсын эмийн бүртгэл, импортын болон дотоодын үйлдвэрлэлийн эм, эмнэлгийн хэрэгслийг  эм ханган нийлүүлэх агуулах, эмийн сангаас эцсийн хэрэглэгч хүртэл худалдаалах үйл явцад эмийн чанар, үнийг хянаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах, нэгдсэн мэдээллийн …

  • 21 October

    Дэд сайд Л.Бямбасүрэн Сөүл хотноо зохиогдож байгаа “Эрүүл мэнд-2016” үзэсгэлэнд оролцож байна

    БНСУ-ын Сөүл хотноо Эрүүл мэнд-2016 олон улсын үзэсгэлэн яармаг нээгдлээ.Уг үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид цугларч , анагаах ухаан ба эрүүл мэнд аялал жуулчлалын бага хуралд оролцож байна.Манай улсаас эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс оролцож, туршлага судлаж байна. Эрүүл мэндийн яам

  • 20 October

    Эмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

    ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурал 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хурлын А зааланд боллоо. Хурлаар Эмнэлгийн эм зүйн албаны ажиллах журмын төсөл, Эм зүйн салбарын сайн засаглалын удирдамжийн төсөл, Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014  стандартад өөрчлөлт оруулах санал, Үндэсний  болон импортын  эмийн бүртгэл, эмийн бүртгэлийн хугацаа сунгалтын асуудлыг хэлэлцлээ. ЭМЯ

  • 19 October

    Бөөрний гемодиализын аппаратад үнэгүй хамрагдахаар болжээ

    Манай улсын хэмжээнд бөөрний архаг дутагдалд орж байнгын эмчийн хяналтанд байдаг нийт 568 иргэн байдаг. Гэвч эдгээр иргэд улсын эмнэлэгт гемодиализын аппаратад хамрагдаж чаддаггүй байна. Ийм учраас хувийн эмнэлэгт диализын аппаратад орж нэг удаа цусаа сэлбэхийн тулд дунджаар 130-200 мянган төгрөг зарцуулдаг аж. Бөөрний архаг дутагдалд орсон иргэдийн 300 гаруй нь гадуур буюу хувийн эмнэлэгт сард хоёр сая төгрөгийн зардал …

  • 19 October

    БЗДХ, ХДХВ, элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд 98 хүнийг хамруулжээ

    “Монгол Улсын Засгийн газрын 100 хоног” ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарынхан хийсэн ажилаа иргэддээ тайлагнаж байна. 2016 оны 10-р сарын 14 ны өдөр  ХӨСҮТ-ийнхөн “Нарантуул” ОУХТ-д Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав. Уг өдөрлөгөөр цугласан олонд халдвартын эмч нар үзлэг хийж цээжний зураг,  эхо, чих хамар хоолой,  цусны даралт хэмжиж, мэдрэлийн эмч нар үзлэг хийж зөвөлгөө мэдээлэл өглөө. Мөн цусанд дахь …

  • 19 October

    Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

    Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2017-2021 онд хэрэгжүүлэх “Улс орны 6-р хөтөлбөр”-ийг НҮБ-ын Хүн амын сангийн Захирлуудын зөвлөл 2016 оны 09 дүгээр сард баталсаныг уламжилсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  нөхөн үржихүйн эрүүл мэнд, ялангуяа өсвөр …

  • 19 October

    Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ҮОЭТ байгуулах төслийн явцтай танилцав

    Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Үндсэний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн явцтай танилцаж, тус төслийн хүрээнд зохион байгуулсан барилгын талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд оролцож, үг хэллээ. Уг сургалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, тус төвийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Рэнцэнбаяр, Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн Зөвлөх Жанглим …

  • 18 October

    Эхийн сүү – Анхны дархлаажуулалт

    Ангир уураг нь хүүхэд төрсний дараах эхний 24 цагийн дотор бага хэмжээгээр (24-30 мл)ялгардаг, А аминдэм, дархлааны уургаар баялаг өтгөн шаргал өнгөтэй сүү юм.  Хүүхдийг төрмөгц аль болох эрт ангир уургаар амлуулах нь тэдний эсэн мэнд амьдрах, эрүүл өсөн торних амьдралын “Хамгийн зөв” эхлэл болно. Нярай хүүхдийг төрсний дараа аль болох эрт буюу “нэг цаг” – ийн дотор амлуулж, 6 …

  • 17 October

    Сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсон, Ахлах эдийн засагч Апарнаа Соманатан болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсон Сайд А.Цогцэцэгт хүлээн авч уулзаж байгаад талархаад, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийг үнэлэх Дэлхийн банкны баг Монгол …

  • 17 October

    УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Олон улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтэд оролцов

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт нар өнөөдөр /2016.10.17/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, “Хоёр сарын өмнө БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай танилцаж, бид цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан. Өнөөдөр …