Хэрэв та өглөөг кофегоор угтаж, өдөр тутамдаа байнга хэрэглэж заншсан бол энэхүү мэдээллийг уншаарай. Юуны өмнө эрдэмтэд кофег эрүүл мэндэд эерэг сөрөг нөлөөтэй болохыг тал талаас нь тайлбарладаг. Гэвч кофег хэт их хэтрүүлж хэрэглэх нь судасны хатуурал, зүрхний өвчин үүсгэж болзошгүй гэдэг. Тиймээс танд кофетой холбоотой мэдээллийг хүргэж байна.
Өдөр 10 буюу түүнээс дээш аяга кофе уух нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна сэтгэл санаанд тань огцом өөрчлөлтийг авчирдаг болохыг эрдэмтэд нотложээ. Учир нь та 10 буюу түүнээс дээш аяга кофег нэг өдрийн дотор уувал сэтгэл санаа тань тогтворгүй болж, улмаар хий юм харахад хүрдэг байна. Түүнчлэн кофенд агуулагдах кофейн нь таныг донтуулах бөгөөд бусдын сонсож үл чадах зүйлсийг сонсох, хий юм сонсож буй мэдрэмжийг төрүүлдэг ажээ.
Харин кофег зөв зохистойгоор хэрэглэх нь олон ашиг тустай байдаг бөгөөд үүний нэг нь таны ой санамжийг сайжруулах явдал гэнэ. Эрдэмтдийн хэлж байгаагаар шалгалтанд орохынхоо өмнө нэг аяга кофе уувал шалгалтандаа зориулж бэлдсэн зүйлс тань тийм ч амар мартагдахгүй байх талтай юмсанжээ.
Кофег зөв зохистой хэрэглэдэг хүмүүс нь кофе огтхон ч хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад хорт хавдар болон бусад төрлийн өвчин тусах магадлал хамаагүй бага байдаг байна. Түүнчлэн кофенд агуулагддаг кофэйн нь таны эд эсийг сэргээхээс гадна, стресстэх, уурлаж, бухимдахаас сэргийлж өгдөг ач тустай ажээ.
Саяханы нэгэн судалгаагаар амиа хорлож буй хүмүүсийн дийлэнх буюу 96% нь кофе хэрэглэдэггүй байсан бөгөөд эрдэмтдийн үзэж буйгаар кофег өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хүмүүсийн толгойнд амиа хорлох талаарх бодол хэзээ ч орж ирэхгүй байх магадлалтай гэж үзжээ.