Дүүргийн эмнэлгүүд ирэх сарын 1-нээс иргэдэд заслын үйлчилгээ үзүүлнэ

Дүүргүүдийн эмнэлэг хоёрдугаар шатлалын буюу иргэдэд долоон үндсэн тусламж үзүүлэх ёстой ч ингэж чаддаггүй. Тиймээс Эрүүл мэндийн сайд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх хуваарийг шинэчлэн баталсан. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэдэд энэ төрлийн тусламж, үйлчилгээг хувийн гурван эмнэлэг үзүүлж байна.Тухайлбал, “Мөнгөн гүүр” эмнэлэг тус дүүргийн орон сууц бүхий 10 хорооны иргэдэд үйлчилж байна. Харин “Намуун” эмнэлэг “Салбар амбулатори-3”-т кабинет нээж, Толгойт, Баянхошуу орчмын 14 хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж буй. “Натол” эмнэлэг үлдсэн хороодын иргэдэд мэс засал хийж байна.

Налайх, Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэг мэс заслын тасагтай, харин Баянзүрх дүүргийн иргэдэд Цэргийн нэгдсэн эмнэлэг тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Тиймээс тусламж, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг нээхээр тавдугаар сараас бэлтгэж эхэлсэн. Дүүргийн мэс заслын тасгийнхан ирэх сарын 1-нээс иргэдэд үйлчлэх юм байна.

 

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …