Хонконгийн Их Сургуулийн (HKU) судлаачид мэдрэлийн эмчилгээний нунтгийг тархинд шууд хүргэдэг дэлхийд анхны хамрын цацлагыг бүтээжээ. Энэхүү цацлага нь тархины цусан хангамж дутагдсаны улмаас харвасан өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэх зориулалттай.
Эхний ээлжинд энэ аргыг түргэн тусламжийн эмч нар ашиглах бөгөөд дараа нь уг бэлдмэлийг цус харвах эрсдэл ихтэй бүлгүүдэд зориулсан тусгай байгууллагууд, эмнэлгүүдэд хэрэглэхээр төлөвлөж байна. Үүний дараа эмийн сангийн сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх ажээ.
“NanoPowder” хэмээн нэрлэсэн уг бэлдмэл нь тархины эдийн гэмтлийг 80 гаруй хувиар бууруулж, өвчтөний амьд үлдэх магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг байна. Энэхүү цацлага нь олон улсад хэдийнээ хүлээн зөвшөөрөгдөж, Женевт болсон Олон улсын шинэ бүтээлийн 51 дүгээр үзэсгэлэнгээс тусгай Гран-При болон алтан медаль хүртжээ.
Судлаачдын хэлж буйгаар, “хамраас тархи руу” чиглэсэн шууд хүргэлтийн сувгийг ашигласнаар эм нь тархины гэмтсэн бүсэд шууд үйлчлэх бөгөөд ингэснээр мэс засал хийх эсвэл тариа тарих шаардлагагүй болно. Судлаачид шинэ бэлдмэлийн эмнэл зүйн туршилтыг 2030 он гэхэд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл