Эрүүл мэндийн яамнаас Covid19-ийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 33,557 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 713,021-д хүрсэн бол 146,629 хүн эдгэрчээ. http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html
Эрүүл Мэнд
March, 2020
-
30 March
ДЭМБ-аас өгч буй зөвлөмж
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийн талаар болон бусад орнуудад тархалт ямар байдалтай байгааг мэдээллээ. ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих …
-
28 March
Covid19-ийн халдвараас сэргийлэх аргууд
Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм. Амны хаалт тогтмол хэрэглэхГараа сайтар савандаж угаахОлон нийтийн газраар явахгүй байхХаниаж, найтааж байгаа хүнээс хол байхХүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзахХалуун бүлээн шингэн ойр ойрхон уухДавс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэхХүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэхНэг аяга, тавагнаас хоол идэхгүй байхДулаан хувцаслах, …
-
27 March
Эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулсан цахим хурал боллоо
ЭХЭМҮТ-өөс Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны байдлаарх эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Жирэмсний манас таталтын урьдал, манас таталтын үеийн оношилгоо, эмчилгээний зарчим” сэдэвт цахим хурлыг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч, тасгийн эрхлэгч нар, ТСА, СМЗТ-ийн …
-
27 March
Д.Нямхүү: Халдвар илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.03.27/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад коронавирус илрээгүй. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн хүмүүсийг ээлж дараатайгаар шинжилгээнд оруулж байгаа юм. Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийх гэж байна. Эн тэргүүнд …
-
26 March
Б.Янжмаа: Дэлхий дээр нийт суралцагсдын 87 хувь нь сургууль завсардаад байна
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулах үеэр Covid19-ийн халдварын нөхцөл байдлын үед дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаар мэдээллээ. ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч иргэддээ хандан мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-ны өдрөөс нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болгосон байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх гэдгийг …
-
25 March
Я.Буянжаргал: Туршлагаас харахад хөнгөн өвчтөн 14 хоног, хүнд буюу хүндэвтэр өвчтөн 4-6 долоо хоног эмчлэгдэж байгаа
COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Яг одоогийн байдлаар 2,083 иргэн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр Жаргалантаас 16, “Асралт мед” эмнэлгээс 13, Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалт руу шилсэн. Харин Баян-Өлгий аймагт дөрөв, Орхон аймагт 40 иргэн ажиглалтад нэмэгдэж орсон байна. Ажиглалтад байсан, одоо байгаа иргэдэд …
-
24 March
Д.Нямхүү: 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна
Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллээр Covid19-ийн халдварын шинжилгээ, сорьцийн талаарх мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоо 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна. Гуравдугаар сарын 23-ны өдөр Алтанбулаг …
-
24 March
Б.Янжмаа: АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 100 гаруй хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл өргөтгөсөн байдлаар явагдлаа. Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. Тэрбээр “Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад халдвар авсан иргэдийн тоо 6,650 болж, нас баралт 335 бүртгэгджээ. Халдварын тархалт улам нэмэгдэж бутай холбоотойгоор тус улсад хөл хорио тогтоох шийдвэр гарсан байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхий …
-
20 March
Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн нэг иргэний шинжилгээний сорьцийг ХӨСҮТ рүү илгээжээ
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Манай улсад Covid19-ийн халдварын зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Анхны тохиолдол нь Франц улсын иргэн бол бусад нь тусгай үүргийн нислэгээр ирж, тусгаарлалтад байсан манай улсын иргэд юм. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 17-нд Москва – Берлин – Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн халдвар авсан иргэдийн хавьтал …
-
20 March
Я:Буянжаргал: Нийт 983 зорчигч тусгаарлалтад байна
Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Covid19-ийн халдварын талаарх Монгол дахь нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Анхны КОВИД-19 халдварын мэдээг нэгдүгээр сарын 3-нд хүлээн авснаас хойш эрүүл мэндийн салбар болон Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа ажлаа дүгнэн өчигдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг хуралдуулсан байна. Өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар Эрүүл …
-
18 March
Н.Гэрэлт-Од: Нэг оношлуур бараг нэг доллар хүрэхгүй үнээр үйлдвэрлэгчидээс нь авч байгаа
Эрүүл мэндийн яам өөрийн цахим хуудсаараа дамжуулан оношлууртай холбоотой асуудлаар мэдээллээ. Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н. Гэрэлт-Од “Та бид мэдэж байгаа. Шинэ төрлийн коронавирусын халдвар гархад Монгол Улс хамгийн түрүүн мэргэжлийн байгууллагуудынхаа дэмжтэйгтэйгээр Япон Улсаас 200 оношлуурыг үнэ төлбөргүй авч оношлогоондоо ашиглаж байсан. Үүний дараа дахин 1000 ширхэгээр, 2000 ширхэгээр Японы халдварт өвчин судлалын үндэсний төвөөс оношлуурыг аваад ашиглаж …
-
16 March
Д.Нямхүү: Франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу халдваргүй гарлаа
Эрүүл мэндийн яамны мэдээллээр манай улсад бүртгэгдсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг бүгдийг нь шинжилгээнд хамруулж бүрэн хяналтандаа авсан тухай мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг …
-
16 March
Б.Янжмаа: Швейцарт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800 гаруйгаар нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Нөхцөл байдлын тухайд 24 цагийн дотор шинээр 11 улсад Covid19 халдвар бүртгэгдсэн байна. БНХАУ болон БНСУ-д халдварын тохиолдол цөөрхөн, хяналтандаа авсан байдалтай байгааг мэдээллээ. Халдварын эсрэг улс орон бүр өөрийн өөрийн онцлогт тохирсон шийдвэр, арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өнгөрсөн амралтын өдрүүдэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл