Covid19-ийн халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл болж өнгөрлөө.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар дэлхий дахинд нийт 1,698,323 тохиолдол бүртгэгдэж, 102,696 хүн энэ өвчний улмаас нас барсан бол 376,254 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өвчлөл АНУ, Герман, Франц, Их Британи, Турк улсад голомтлон тархсаар байна.

Япон улс улсад 582 шинэ тохиолдол бүртгэгдснээс 189 нь Токио хотод бүртгэгдээд байна. Үүнийг судлаачид улирлын томуутай хавсарч байгаа нь өвчлүүлэх шалтгаан болж байна гэж үзэж байна.

Түүнчлэн ОХУ-д өвчлөл өндөр байгаа бөгөөд нийт 1,700 гаруй хүн шинээр халдвар авч, нийт тохиолдлын тоо 11,917 болоод байна. Мөн Улаан-Үд хотод өвчлөл нэлээд эрчтэй байгаа юм. Тус хотод 64 хүн шинээр өвчилж 12 хүн эдгэрсэн бол нэг хүн өвчний улмаас нас баржээ.

Өчигдрийн байдлаар мөн ОХУ-ын Тува улсад нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн.

БНХАУ-ын хувьд шинээр 42 тохиолдол бүртгэгдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Иймд Азийн орнуудад Европын орнуудаас хоёр, гурав дахь давалгаа болж өвчний тохиолдол зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгааг Хонг Конгийн судлаачид анхааруулж байна” гэсэн мэдээлэл өглөө.

http://credit-n.ru/vklady.html http://credit-n.ru/electronica.html

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …