Эрүүл Мэнд

April, 2020

  • 10 April

    БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол улсад эмчилгээний техник хэрэгсэл болон эмчилгээний бүтээгдэхүүн гардуулав

    БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол Улсын Улаанбаатар хотод Сөрөг даралтын түргэн тусламжийн машин, шинэ коронавирусын оношлуур, сорьц шинжилгээний аппарат болон хамгаалалтын бодис, ариутгалын шингэнийг гардуулан өгөх арга хэмжээ 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 09:00 цагт ӨМӨЗО-ы Ардын засгийн ордонд болов. Тус арга хэмжээнд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бу Сяолин, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн …

  • 9 April

    Нэгдүгээр эмнэлэгт бамбай булчирхайн дурангийн мэс заслыг анх удаа хийлээ

    Бамбай булчирхайн дурангийн мэс засал УНТЭ-т анх удаа: УНТЭ-ийн мэс заслын эмч: С.Отгонбаяр(ахлагчтай), М.Баярмагнай, Б.Ганзориг, Ц.Ишдорж Анестезиологич эмч Б.ХишигсүрэнМэс заслын сувилагч С.Жанболат, Анестезиологийн сувилагч Б.Энхтуяа резидент эмч Б.Наранцогт, Д.Хишигжаргал нар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр УНТЭ-т анх удаа бамбай булчирхайн зангилааг хөх, суганы хүрц (BABA)-ээр дурангийн аргаар авах мэс заслыг хармоник ашиглан амжилттай хийлээ. Үйлчлүүлэгч 37/эмэгтэйд хүзүүнд үүсгэвэр гэнэт …

  • 9 April

    Дархан-Уул аймагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг ХОРИГЛОЛОО

    Дархан-Уул аймгийн Засаг дарга өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай захирамж гаргажээ. Тус захирамжид: 1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалтыг бууруулах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр …

  • 9 April

    ЭМЯ: Коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинд 212 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Герман, Швейцарь, Турк улсаас гадна Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй юм. 2020 оны 4 сарын 8-ны байдлаар 1484 хүн тусгаарлагдаж байгаа бол 92 …

  • 8 April

    Хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна

    Монгол Улсын иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн долоон төрлийн хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болсон юм. Тус хуулиар хүн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан …

  • 8 April

    “Эсмия” эмийг худалдаанаас татан авлаа

    Бүгд Найрамдах Унгар Улсын Гедеон Рихтер НХН болон Европын эмийн агентлагийн судалгаагаар“Эсмия” /улипристал ацетат/ 5мг шахмал эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул судалгааны эцсийн дүн гарах хүртэл тус эмийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг Европын эмийн агентлагаас 2020.03.13-ны өдөр гаргасан. Үүний дагуу Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Эсмия” эмийг дотоодын зах зээлээс буцаан татан авалт хийгээд байгаа …

  • 6 April

    Д.Нарангэрэл: АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд хадварын тархалт ямар байгааг танилцууллаа. Тэрбээр “Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр оронд халдвар бүртгэгдэж нийт 211 улсад халдвар гарлаа. 1,272,000 хүн халдвар авч 69,000 хүн нас бараад байна. АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа. Азийн орнуудаас Японд халдвар эрчимтэй нэмэгдэж 4,700 …

  • 6 April

    Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

    Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээч нар ХӨСҮТ-д эмчилгээ, оношилгоонд ашиглах зорилгоор шинээр суурилуулж буй компьютерт томографийн аппарат төхөөрөмжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. http://credit-n.ru/about.html

  • 4 April

    ЭМЯ: Коронавирус хяналтаас гарч болзошгүй

    Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 208 улсад коронавирусийн халдвар бүртгэгджээ. Арлын улс орнуудад их газраас тархах хандлагатай байна. Монгол Улсын хувьд коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэнээс 12 тохиолдол эмнэлгийн ажиглалтад байгаа юм. Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хүмүүсээс хоёр сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлалтад авчээ. Эх орондоо ирсэн 276 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн …

  • 2 April

    Эмнэлзүйн зөвлөх баг коронавируст халдварын оношилгоо эмчилгээний талаар зөвлөлдлөө

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, Эмнэлзүйн зөвлөхийн багийн эмч нар өнөөдөр КОВИД-19 өвчний улмаас эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийг эмчилж байгаа эмчлэгч эмч Ц.Чинбаяр, вируслогийн лабортаторийн эрхлэгч Б.Дармаа нартай цахимаар холбогдон мэдээлэл солилцлоо. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч, мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэж, коронавируст халдвартай 2 иргэнийг эмчилж эрүүлжүүлсэнд талархал илэрхийлэв.Эмчлэгч эмч Ц.Чинбаяр өвчтөнүүдэд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн …

March, 2020

  • 31 March

    Д.Нямхүү: Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

    Эрүүл мэндийн яамнаас Covid19-ийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр нийт тусгаарлагдсан иргэдийн талаарх мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ” Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна. 2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Эмнэлэгт байгаа халдвартай монгол болон …

  • 30 March

    Covid19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн мэдээ

    Эрүүл мэндийн яамнаас Covid19-ийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 33,557 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 713,021-д хүрсэн бол 146,629 хүн эдгэрчээ. http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html

  • 30 March

    ДЭМБ-аас өгч буй зөвлөмж

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийн талаар болон бусад орнуудад тархалт ямар байдалтай байгааг мэдээллээ. ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих …

  • 28 March

    Covid19-ийн халдвараас сэргийлэх аргууд

    Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм. Амны хаалт тогтмол хэрэглэхГараа сайтар савандаж угаахОлон нийтийн газраар явахгүй байхХаниаж, найтааж байгаа хүнээс хол байхХүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзахХалуун бүлээн шингэн ойр ойрхон уухДавс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэхХүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэхНэг аяга, тавагнаас хоол идэхгүй байхДулаан хувцаслах, …