LIVE:Дотоодын халдвар 300, нийт 738 тохиолдол боллоо


ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа: 

Нийт 18031 шинжилгээ хийснээс 26 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатарт хоёр шинэ тохиолдол илэрсэн. Энэ хоёр тохиолдол нь өмнөх тохиолдлын ойрын хавьтал тусгаарлагдсан хүний гэр бүлийн хүүхэд, бариа засалтай холбоотой хавьтал болсон хүн коронавирусээр өвчилсөн. 

Нийт Улаанбаатарт бүртгэгдсэн 65 тохиолдлын 977 хүнийг илрүүлж тусгаарлан шинжилгээнд хамруулж байна. Анх арваннэгдүгээр сарын 10-нд эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш эхний тохиолдлын ойрын хавьтлуудыг 15 хоног хяналтанд байлгаад 3 удаа шинжилгээ хийгээд тусгаарлалтаас гаргаж гэрийн ажиглалтад гаргалаа.  

977 хүнээс одоогийн байдлаар 159 хүнд гурван удаагийн шинжилгээ, 620 хүнд хоёр удаа шинжилгээ хийлээ.

  • Сэлэнгэд шинээр 9 тохиолдол бүртгэгдэж, нийт 157
  • Дархан-Уул 11 нийт 33
  • Орхон аймагт шинээр нэг тохиолол нийт 22
  • Дорноговь аймагт шинээр хоёр нийт 20
  • Говьсүмбэр 24 цагт бүртгэгдээгүй 3 тохиолдол нийт улсын хэмжээнд дотоодын халдвар 300 боллоо. 
  • ХӨСҮТ-д шинээр нэг хүн халдвар авсан. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч дараагийн сувилалд шилжиж байна.

Монгол Улсад шинээр 26 тохиолдол нэмэгдэж нийт 738, эдгэрсэн 347, ажиглалтад 24 хүн байна. Ажиглалтын хугацаа дууссан 322 хүн байна.

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …