Тодруулга: Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөнд оролцох эрхтэй хүмүүст автомашинд нь зөвшөөрөл олгох ажлыг цуцласан. Өмнө нь олгогдсон зөвшөөрөл нь хүчингүй. Зөвшөөрөгдсөн 13 албан байгууллагын ажилчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн автомашинтайгаа зорчиноо.
Эмнэлэг зэрэг зайлшгүй шаардлагаар явж байгаа хүмүүс эмнэлгийн бичиг сачигаа үзүүлээд хөдөлгөөнд оролцоноо. Зуслангууд руу ЦЕГ-аас гаргасан хяналтын бүс дотроо явж болно.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс