Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. Дахин шинээр 21 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод тав, Сэлэнгэ аймагт тав, Дорноговьт 6, Орхонд 4 тохиолдол бүртгэгдлээ.Улсын хэмжээнд багц тохиолдол 142 болоод байна. Задлан хэлбэл, Улаанбаатарт 38, Дорноговь аймагт 12, Сэлэнгэ аймагт 58, Орхон аймагт 16, Говьсүмбэр аймагт 1, Дархан-Уул аймагт 16 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Нийт 578 тохиолдлоос эдгэрсэн 337 иргэн байна. Сувиллын ажиглалтад 25 хүн, гэрийн ажиглалтад 2 хүн, ажиглалт тандалт дууссан 310 хүн, нутаг буцаасан 7 хүн байна. Халдвартад 234 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 42, хөнгөн 190 хүн эмчлэгдэж байна. Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан. Бид хөл хорионы дэглэм зөв цагтаа тогтоосон нь маш сайн сэргийлэлт болж байна.
Санал болгох мэдээ
Ариутгал, хамгааллын хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах заавар
Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор …