Элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, эрхтний үндсэн бүтэц нь алдагдахыг элэгний хатуурал гэнэ. Элэг нь хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодыг хоргүйжүүлэх онцгой үүрэгтэй. Хүний биеийн хамгийн чухал эрхтний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Судалгаанаас үзэхэд Монгол Улсын хэмжээнд элэгний анхдагч хорт хавдар үүсэх гол шалтгаан нь гепатит В (HBV), C(HCV) эсвэл дельта (HDV) …
Эрүүл Мэнд
February, 2026
-
6 February
Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах шийдлийг хэлэлцэв
Эрүүл мэндийн яамны санаачлагаар “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх” салбар дундын хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт хууль эрх зүй, боловсрол, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод оролцож салбар хоорондын хамтын ажиллагаа өргөжиж буйгаараа ач холбогдолтой юм. ЭМЯ-ны мэдээлснээр, өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин бага, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, …
January, 2026
-
30 January
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна
Сүүлийн өдрүүдэд “Нипах” вирусийн халдварын тохиолдол Энэтхэг, Бангладеш Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутаг болон өндөр эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллийг дагаж мөрдөх, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг зөвлөж байна. Бусад орнуудад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, …
-
23 January
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан борлуулах арга хэлбэрүүд хурдацтайгаар өөрчлөгдөж, нийгмийн бүхий л давхаргад “хар тамхи”-ны хэрэглээ нэмэгдэж байна. Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын тооцооллоор 2025 онд 15–64 насны …
-
12 January
Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай
Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтрэх, түргэний машины тусдаа зогсоолтой болгох асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарт үүрэг болгов. Учир нь түргэний машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардгийг Нийслэлийн түргэн тусламжийн газарт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажиллах үеэр түргэний эмч, жолооч нар хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар …
-
8 January
100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан ЭМЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Д.Очирбат Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, “Далайн-Элбэрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал хүсэлтийг сонсов. Уулзалтын үеэр, Эрүүл мэндийн салбарын бодлого, цаашдын чиг хандлага, нийгмийн асуудлын талаар мэдээлэл хийсэн ба зарим асуудлуудыг газар нь шийдвэрлэлээ. Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагад …
-
2 January
Ханиадаас сэргийлэх чихний массаж
Хүйтэн сэрүүний улиралд элдэв эм тариа хэрэглэхгүйгээр өөрийгөө халдвараас сэргийлэх боломжтой аж. Түвдийн уламжлалт анагаах ухаан нь өвчин тусахгүйн тулд өөрийгөө чийрэгжүүлэх ёстой гэж үздэг байна. Ийм арга нь дархлаанд халгүй, элэг бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөөгүй гэнэ. Энэ талаарх зөвлөгөөг дараах мэдээллээс уншаарай. Зарим хүмүүс чийрэгжүүлэлт гэдгийг хүйтэн усанд орох, хүйтнээр бие организмаа чийрэгжүүлэх гэж ойлгодог. Гэтэл Түвдийн уламжлалт …
-
2 January
ГССҮТ, Солонгосын эмч нарын баг хамтран микроскоп ашиглан нурууны мэс засал хийжээ
Шинэ оны босгон дээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Им Сү Бинтэй хамтран нурууны мэс заслыг микроскоп ашиглан амжилттай хийжээ. Тодруулбал, гэмтлийн дараах нурууны эмгэгтэй үйлчлүүлэгчид микроскоп ашиглан хажуугийн хүрцээр нугаламын их биеийг авч, тэлэгч имплант байрлуулж бэхлэх мэс заслыг хийсэн байна. …
December, 2025
-
23 December
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар хүртээмжийн асуудалд анхаарч, улсын томоохон эмнэлгүүдийн нөхцөл байдалтай очиж танилцаж буй. Энэ хүрээнд өнөөдөр /2025.12.20/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд 10 сая еврогийн …
-
19 December
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, СЭЛБЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны 12 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Сэлбэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал солилцлоо. Сүхбаатар дүүрэг нь 142,4 мянган хүн амтай, 20 хороо, 16 Өрхийн эрүүл мэндийн төвтэй. Хүн амын ихэнх нь буюу 32.6 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. СБДЭТөв нь хойд, урд, төвийн 4 бүсэд салбар эмнэлэг, …
-
19 December
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тавдугаар давхарт байрлах 413.95 м.кв талбайд мэс заслын хэсгийн иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, улсын комисс хүлээн авлаа. Тус засварын хүрээнд: Нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө- 1, Гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө- 3 /бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум мэс заслын өрөө/ байхаар төлөвлөн байгуулсан юм. Мэс заслын …
-
18 December
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулжээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтнийг тодруулдаг уламжлалтай. 2025 оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгарууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын …
-
18 December
ХҮРЭЭНИЙ АНХНЫ ЭМНЭЛГИЙН ТҮҮХЭЭС
Монголын нийслэл Хүрээнд орчин үеийн анагаах ухаан хөгжиж эхэлсэн түүх Богд хааны үеэс улбаатай. Түүхийн эх сурвалжуудаас үзвэл тухайн үед уламжлалт анагаах ухаан өндөр түвшинд хөгжиж, Түвдийн эмнэлэг болон уламжлалт анагаах ухааны “Манба дацан”-гийн сургууль үйл ажиллагаа явуулж байжээ. Үүний зэрэгцээ Европын анагаах ухааныг нутагшуулах, мэргэжилтэй эмч бэлтгэхэд анхаарал хандуулж байсан нь түүхэн баримтаар нотлогддог. Тухайлбал, Хаант Орос улсаас мэс …
-
12 December
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ. ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТНЭЭР: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний …
-
10 December
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм. Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл