Монголд эмчлүүлэх боломжгүй иргэд төрөөс санхүүгийн дэмжлэг хүсэхэд бүрдүүлэх материал

Монгол Улсад эмчлүүлэн эдгээх  эмнэлгийн боломжгүй нөхцөлд гадаадын аль нэг улс руу явж эмчлүүлэх тохиолдолд зардлынх нь тодорхой хувийг нь төрөөс дэмжлэг болгож олгохоор болсон. Энэ дагуу явж эмчлүүлэх шаардлагатай болсон иргэд, тэдний ар гэрийнхэн та бүхэн  доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу?

ЭМС-ын 2024 оны А/273 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад заасан Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний чиглэлээр зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэд Санхүүгийн дэмжлэг хүсэх тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. (Тушаалын 2.4.1.)

-Иргэний өөрийн болон асран хамгаалагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдөл,

-Иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар

-Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагатайг эмчлүүлэхээс өмнө тодорхойлсон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадаад эмчилгээний комиссын дүгнэлт эх хувиар

-Гадаад улсад эмчилгээнд хамрагдсан эмнэлгийн дүгнэлт, төлбөр төлсөн баримтын эх хувиар (Англи хэлээс бусад хэлээр бичигдсэн бол баталгаат орчуулгаар Монгол хэлрүү орчуулах)

-Насанд хүрэгчид сүүлийн 5-аас доошгүй жил эрүүл мэндийн даатгалд тасралтгүй даатгуулсныг нотлох баримт (хөдөлмөрийн чадвар алдалтаа тодорхойлуулсан иргэн нотлох баримтыг хавсаргана)

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд явж буй иргэдийн хувьд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас авсан тодорхойлолт

-Төрийн албан хаагчид ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …