“i Cinema ” кино театрт Цагаан хадаг монголын уран сайхны кино нээлтээ хийлээ

untitled%d1%80%d1%80
Дэлхийн томоохон их дэлгүүрүүдийн дээд давхаруудад хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжтой кино театрууд байрладаг бөгөөд энэ жишгээр Монгол улсын ууган их дэлгүүрийн 5-н  давхарт  iCinema кино театр өнөөдөр морин цагт нээлтээ хийлээ.
14479690_1082405968546260_3524353839857546013_n
1474952278__mg_9638
iCinema кино театр нь  хоёр заалтай бөгөөд заал тус бүр нь 140 суудалтай бөгөөд  dolby atmos процессор бүхий 7.1 дуугаралттай бөгөөд өндөр нягтаршилтайгаар 2D энгийн үзвэр үзүүлэхээс гадна дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Master image. Volfani гэсэн 2 төрлийн 3D үзвэрийн сонголттой юм .
1474952274__mg_9719
Тус кино театрын нээлтийн анхны үзвэр  Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Хүлэгү Пикчерс”-ийн бүтээл “Цагаан хадаг” уран сайхны киноны нээлттэй давхцаж нээлтээ хийсэн билээ.
14485143_1082409488545908_9091733053139852549_n
14469663_1082410575212466_2432893835220399017_n
Цагаан хадаг Монголын уран сайхны киноны нээлтийн арга хэмжээнд киноны ерөнхий продюсер, зохиолч Т.Номуунзул, Ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж, Рио 2016 Олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ний хүрэл медальт, Монгол улсын Гавъяат тамирчин Д.Сумъяа, гол дүрийн жүжигчин Т.Жинжмаа,  нар хүрэлцэн хүрэлцэн ирлээ.
14463106_1082411781879012_3160205947791904158_n
14494677_1082412068545650_6113744845653078077_n
14517655_1082406471879543_8386986745405841096_n

Өнөөдөр нээлтээ хийж байгаа зуны Олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” Монголын уран сайхны киноны нээлтээс:

14495356_1082412535212270_8681801021298364464_n

 Гол дүрийн жүжигчин Т.Жинжмаа:  Хадтай уулын орой руу дугуй чирч гарах амаргүй санагдсан

14440846_1082412625212261_2355134450061331776_n

  –Таны тоглосон анхны кино нээлтээ хийж байна, танд баяр хүргэе

-Баярлалаа. Маш их баяртай байна.

Тамирчин хүний дүрд тоглох санал ирэхэд яаж хүлээж авсан бэ?

-Мэргэжлийн тамирчин биш болохоор их эмээж авдаг юм билээ.Тамирчин хүний хөлс хүч, тэсвэр тэвцээрийг гарахад их хичээж тоглосон. Миний энэхүү дүрийг гарахад шигшээ багийн тамирчин болон Д.Сумъяа эгч маань барилдаан дээр зөвлөгөө өгч ажилласан болохоор арай дөхөм болж байсан.

Одоогоор өөрт чинь дахин кинонд тоглох санал ирсэн үү?

-Одоогийн байдлаар кинонд тоглох санал ирээгүй байна.

Киноны хэсгээс харахад уулын орой руу дугуй чирээд гардаг тэр хэсэг өөрт чинь хэр хэцүү санагдсан бэ?

-Энэ хэсэг надад маш хэцүү байсан, хадтай уулын орой рүү тэр том дугуйг чирээд гарна гэдэг бол хэцүү юм билээ. Энэ хэсэгт манай киноны баг олон намайг хурцалж, урам өгч байсан тэр үед би яагаад чадахгүй гэж өөрийгөө хурцалж тэр дүрээ гаргасан. Тамирчин биш л бол эмэгтэй хүн уулруу дугуй чирч гаргах тухай бодох ч үгүй амьдардаг шүү дээ.

Хамтарч тоглосон жүжигчин Б. Шинэбаяр өөрт чинь мэргэжлийн хүний зүгээс хэр туслаж байсан бэ?

-Мэдээж мэргэжлийн хүний хувьд миний дүү кино уран бүтээл ийм байдаг, кино уран бүтээл ингэж бүтдэг, гээд зөвлөсөн нь надад их түшигтэй байсан. Сурах зүйл ч их байна.

Киноны хэсгээс харахад аавтайгаа дугуй хураадаг хэсэг гардаг энэ хэсэгт өөрөө их чадварлаг байсан, хэр удаан бэлтгэл хийсэн бэ?

-Бид нар тэр хэсэгт аль болох хөнгөн дугуй сонгосон, аягүй хэцүү байсан л даа би урьд нь тэгэж дугуй өргөж үзээгүй байсан. Аль болох дүрдээ сайн орж, ажиллахыг зорьсон миний аав болж тоглосон жүжигчин Б.Базаррагчаа ах маань дороос сайн шидэж өгч байсан.

Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн гялалзсан амжилт хүсье

-Баярлалаа. Манай киног таалан сонирхоорой.

 

Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа: Энэ киног 100 хувь миний амьдрал гэж ойлгож болохгүй

untitled-%d0%b0%d0%b0%d0%b0

 Таны амьдралаас сэдэвлэсэн кино хийнэ гэхэд та яаж хүлээж авсан бэ?

-Мэдээж сайхан хүлээж авсан. Яагаад болохгүй гэж, үнэнд ойр болж тамирчны тэсвэр тэвчээрийг олон түмэнд харуулаасай хэмээн хамгийн анх бодогдож байсан.

Цагаан хадаг гэдэг уран сайхны киногоор Д.Сумъяа гэдэг хүний амьдралыг дэлгэцээр илэрхийлсэн гэж ойлговол үнэнд хэр дөхөх вэ?

-Яг ийм юмыг ойлгоорой гэж хүсэж байна. “Цагаан хадаг” уран сайхны кино нь дээр гарч байгаа бүх зүйл бол яг Д.Сумъяагийн амьдрал гэдэг нь өрөөсгөл ойлголт шүү. Уран сайхны кино гэдэг бол зохиолч болон найруулагчийн шийдлээр нэмэлт зүйл гарч ирнэ. Уран сайхны кино гэдэг талаас нь хараасай гэж хүсэж байна.

Т.Жинжмаа таныг хэр илэрхийлсэн бэ энэ киногоор спортын хүний тэсвэр тэвчээр алдар нэр, амьдралыг харуулсан нь таны амьдралд хэр ойр туссан бэ?

-Киногоо үзээд хүмүүс дүгнэх байх. Намайг мэддэг танидаг хүмүүс хэлэх байх. Гэхдээ мэдээж 100 хувь миний амьдрал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Та хэр удаан хугацаанд Т.Жинжмаатай бэлтгэл хийж мэхээ зааж өгсөн бэ?

-Энэ жил олимпийн жил байсан миний хувьд гол зорилго маань олимп байсан болохоор бэлтгэлдээ анхаарсан ч бэлтгэлийн хажуугаараа боломжоороо Т.Жинжмаадаа тусласан даа.

Танд спортын өндөр амжилтыг хүсье?

– Баярлалаа. Тамирчин хүний амьдралыг уран сайхны зохиол, найруулгатайгаар гаргана гэдэг тийм амаргүй. Энэ киноноос тамирчин хүний нөр их хөдөлмөрийг ойлгоосой. Мөн орчин үеийн залуус спортын ертөнцөд хөл тавих итгэл үнэмшилийг олж аваасай гэж хүсэх байна.

 

Цагаан хадаг уран сайхны  киноны үйл явдалаас та бүхэндээ цухас дурдахад гол дүр болох Даваа нь хөдөө төрж дардан биш амьдрал дунд өсөн торнисон нэгэн. Тэрээр санаандгүй байдлаар жүдо хэмээх их спорттой танилцаж сэтгэл татагдан улмаар уг спортоор хичээллэж эхэлнэ. Спортоор хичээллэх хугацаанд саад бэрхшээлийг даван туулж тэсвэр тэвчээртэйгээр хэрхэн амжилтанд хүрсэн тухай уг кинонд өгүүлнэ. Мөн гол дүр Даваагийн хайр сэтгэл, баяр гуниг бүхий л амьдралын нандин мөчүүдийг энэхүү киноноос үзэх боломжтой.

Г.Нараа

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …