Шинийн дөрөвний ажлын өдрийг Бямба гаригт шилжүүллээ

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит  хуралдаанаар ирэх долоо хоногийн Баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Сар шинийн баяраар хуулийн дагуу гурав хоног буюу шинийн 3-нийг хүртэл амардаг билээ. Харин энэ жилийн шинийн 1-н ирэх долоо хоногийн мягмар гарагт таарч байгаа бол баасан гараг шинийн 4-ний өдөр таарч байгаа юм. Тиймээс шинийн дөрвөнд таарсан ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гариг буюу хоёрдугаар сарын 2-нд шилжүүллээ.

 

 

Санал болгох мэдээ

МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 1 …