Э.Содномпилжээ Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нурсултан хотод болж байна. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваргын алтан медалийг хүртэж, 244 кг-ыг 247 кг болгон ахиулж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Түүний жинд Ирак, Мексикийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн  байна.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ”“Би үнэхээр баяртай байна. “Токио-2020” Паралимпийн наадам хүртэлх бүх ялалт маш чухал. Мэдээж би Паралимпийн наадмын алтан медаль авахыг хүсч байна”  хэмээн хэлсэн  сэтгэгдлийг Олон улсын Паралимпийн сайтад мэдээлжээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын баг тамирчид “Астана дэлхийн цом-2025” тэмцээнээс 13 медаль хүртлээ

Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах “Астана дэлхийн цом-2025” тэмцээний өөрийгөө …