Ахмад мэргэн буучид ДАШТ-ээс гурван алтан медаль хүртлээ

ХБНГУ-д зохион байгуулсан буудлагын ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс  гурван алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор анхдагч алтан медалийн эзэн болов. Уг дасгалд Германы Ю.Валловски 243,2 оноогоор мөнгөн медаль хүртэж, ОХУ-ын тамирчин, олимп, дэлхийн аварга А.Хажибеков 218,2 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.

Эмэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ дасгалд С.Батнасан /хоёулаа 75-аас дээш нас/ алтан медалийн эзэд болжээ. Есдүгээр сарын 15-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 ахмад тамирчин оролцож байна.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …