Б.Шоовдор дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв.

Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17, эмэгтэйчүүдээс долоо дахь тамирчин болж байна.
Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор тус тус ялсан ч хагас шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораист 1:3-аар ялагдсан.

Тэгвэл өчигдрийн хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Украины Анжелина Лысакыг цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …