Өнгөрсөн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хойш бараа сураг нь тасраад байсан ОХУ-ын тэргүүн хатагтай Людмила Путина өчигдөр олон нийтийн өмнө гарч иржээ.
Харамсалтай нь тэргүүн хадагтай зүгээр ч иргэддээ харагдаагүй бөгөөд ерөнхийлөгч Владимир Путинаас салах болсон тухайгаа мэдэгдэх болсон нь энэ аж. Хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгч болон тэргүүн хадагтай нар Кремлийн Төрийн ордонд хамт “Эсмеральда” бүжгийн жүжиг үзэж, дараа нь оросын “Россия-24” телевизийн сэтгүүлчийн тавьсан ”Та хоёрыг салж байгаа гэж ойлгож болох уу?” хэмээх асуултанд Владимир Путин “Салах тухай шийдвэрийг Людмилатай хамт гаргасан” гэжээ. Харин Людмила Путина “Тийм ээ, энэ бол боловсон салалт “гэж хариулжээ.
Ийнхүү ОХУ-ын дараагийн тэргүүн хадагтай Алена Кабаева болох нь тодорхой боллоо. М.Сониуч http://www.ugluu.mn/5750.html