TIME сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанаас:
Энэхүү судалгаагаар эмэгтэй, эрэгтэй хүүхдийг харьцуулж үзжээ. Заримыг нь эхийн сүүгээр буюу хөхөөр, заримыг нь эхийн сүү орлуулагч сүүгээр угжиж тэдгээрийн суралцах чадварт хэрхэн нөлөөлж байгааг ажиглахад эхийн сүүгээр хооллосон хүүхдүүд математикийн сорилд өндөр оноо авч, уншиж-бичих чадвар өндөр байгаа нь ажиглагджээ.
Үүгээр ч тогтохгүй эхийн сүүг илүү удаан хөхсөн хэмжээгээрээ тэдний амжилтын үзүүлэлт өсөж байгаа нь тогтоогдов.
Судалгааны үр дүнгээс үзэхэд эхийн сүүний гайхалтай агууламж гол нөлөө юм. Эхийн сүүнд хүүхдийн тархины хөгжлийг дэмжигч бодис болон эхийн сүү орлуулагчид хангалттай агуулагддаггүй омега-3 хүчлийн агууламж хамаагүй их хэмжээтэй байдаг байна. Бага насны хүүхдүүдийн тархины хөгжилд тулгуурлан хийсэн өөр нэгэн судалгааны үр дүнд ; эхийн сүүгээр хооллосон хүүхдийн тархиын мэдрэлийн эд эсэд, эхийн сүү орлуулагчаар хооллосон хүүдүүдийнхээс илүү их омега-3 тос байгаа нь ажиглагджээ.
Эрэгтэй хүүхдийн эхийн сүүний хэрэгцээ
Мөн энэ судалгааны үргэлжлэл хэсэгт; 6 сараас илүү удаан хугацаагаар эхийн сүүгээр хооллосон эрэгтэй хүүхэд ирээрүйдээ шинжлэх удааны чадамж өндөртэй байгаа нь нотлогджээ. Үүнийг эрэгтэй эмэгтэй хүүхдийн хүйс хоорондын ялгаа гэж яг хэлж болохгүй ч, сүүлчийн судалгаа хүүхдийн хүйснээс хамааран тархины хөгжил нь өөр байдгийг харуулжээ. Эрэгтэй хүүхдийн тархины хөгжил эмэгтэй хүүхдийнхээс илүү удаан байдаг. Мөн эмэгтэй хүүхдэд эстроген хэмээх даавар илүү их хэмжээтэй байдаг учир эхийн хэвлийд байх хугацаандаа ээжийнхээ бухимдал, стрессийн нөлөөнд хамаагүй бага автдаг болох нь тогтоогджээ. Эрэгтэй хүүхэд бухимдал, стресст илүү их автдаг ба түүний нөлөөнөөс эхийн сүүгээр хооллох үедээ арайхийн гардаг байна.
Өөр нэгэн судалгаагаар эрэгтэй хүүхэд, эмэгтэй хүүхдээс илүүтэйгээр ээждээ илүү дотно байдаг бөгөөд ийм учраас хэдий чинээ удаан эхийн сүүгээр хооллоно, хэлний хөгжил нь сайжирч, ирээдүйд амжилтад хүрэх магадлал төдий чинээ нэмэгддэг болох нь тогтоогджээ.
Энэ бүх мэдээллийн зэрэгцээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг “эхний 6 сар хөхөөр хооллоё” хэмээн уриалсаар байхад, дөнгөж төрсөн хүүхдүүдийн 33 хувь нь эхний 3 сард хөхөөр хооллодог. Зөвхөн 13 хувь нь л эхний 6 сард эхийн хөхөөр хооллож чаддаг байна. Ээжүүдэд илүү амархан болохоор эмчийн зааварлаж зөвлөснөөр хүүхдийг бараг л төрөнгүүт нь эхийн сүү орлуулагчаар угжиж эхлэх болжээ. Ингээд угжаар хооллосон хүүхэд хөхнөөсөө гарах гол шалтгаан болдог байна.
эх сурвалж: www.emch.mn