Өнөөдөр болох үйл явдал

today10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай, Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай, Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553


11:00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Эрүүл мэндийн газар харъяа байгууллагуудтайгаа үр дүнгийн гэрээ байгуулна.


12:00 цагт “Энэрэл нигүүслээр эх болсон байгалиа хайрлая” байгаль хамгаалах аяны хүрээнд сар шинийн баяртай холбогдуулан МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Энэ жилийн хувьд тус аяныг “Хүн бүр байгаль хамгаалагч байж чадна” уриатай хэрэгжүүлж байгаа бөгөөд хэвлэлийн хуралд Гандантэгчинлэн хийд, Богд уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг албан байгууллагууд оролцох юм. Утас: 89219089


12:00 цагт Театрын музейд “Театрын өндөр ээж” номын нээлт болно.


12:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд  “Ноён уулаа аврах, урт нэртэй хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж өлсгөлөн зарласан хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлалаа.


12:00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 99767480


13:00 цагт Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Евро-Азийн нутгаар морьтон монгол залуус” Морин аялалын тухай олон нийтэд мэдээлэл хүргэх, хамтран ажиллах ивээн тэтгэгч байгууллагуудыг сонгох, аялалтай холбогдолтой олон түмний санаа бодлыг сонсох зорилго бүхий хэвлэлийн бага хурлыг Монголын Залуучуудын Холбооны 209 тоот өрөөнд хийнэ. Утас: 99072279


14:00 цагт МҮХАҮТ-ын Оны онцлох аж ахуй нэгжийн туг өргөх ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын байранд болно. 2014 онд, бүтэн жилийнхээ ололт амжилт, хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлж тодруулах энэхүү үйл ажиллагаанаас дараах аж ахуйн нэгжүүд “Оны Онцлох Аж Ахуй Нэгж -ээр шалгарсан бөгөөд хүндэтгэлийн тугаа мандуулна. Утас: 70109090, 99020785

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …