Хүзүүний дасгал

neck_extensionЗорилго

Өвдөлт намдаах,булчин суллах,хүзүүний цусан хангамж,цусны эргэлтийг сайжруулах,бодисын солилцоог идэвхжүүлэх.

Хийх аргачлал

Суух юмуу зогсож байхдаа толгойг гэдийлгэн таазруу харж эрүүгээ өлийлгөх өгнө.Нурууны дээд хэсэг хүзүүг аль тохиромжтой байлгаж мөрөө сул байлгана.

Хүзүүний үеэр эргүүлэх хөдөлгөөн хийх

1.Сандал дээр суугаад хүзүү,мөр,их биеэ эгцэлнэ

  1. Толгойгоо аажмаар баруун тийш эргүүлнэ.Дараа нь дасгалыг зүүн тийш хийнэ.
  2. Булчин суллана 10 удаа давтан хийнэ.

Хүзүүний үеэр хажуу тийш гилжийх

1.Хүзүү,мөр,биеэ эгцлэн сандал дээр сууна.

2.Толгойгоо баруун тийш гилжийлгэн дараа нь зүүн тийш гилжийлгэн жийлгэнэ.

  1. Хазайхдаа толгойгоо юмуу мөрөө өргөж эргүүлж болохгүй 10 удаа хийнэ.

 Бөхийх ба гэдийх

  1. Хүзүү,мөр,биеэ эгцлэн сандал дээр сууна.
  2. Амаа жимийн эрүүгээ доош нь цээжрүүгээ чиглүүлэн аажим буулгана.
  3. Толгойгоо аль болох ар тийш гэдийлгэн дээшээ тааз харна.
  4. Өвдөлт мэдрэгдэх хүртэл хүзүүгээ гэдийлгэнэ 10 удаа давтан хийнэ.

Хүзүүний гүн булчинг  хөгжүүлэх

  1. Биеэ эгцлэн зогсоно.
  2. Хоёр гараа атган нурууны ард авна.
  3. Зүүн мөрийг буулган толгойг баруун тийш гилжийлгэнэ.
  4. Дээрх байдалд 10 хором байна.
  5. Дараа нь баруун мөрийг буулган толгойг зүүн тийш гилжийлгэнэ.
  6. Энэ байрлалд 10 хором байна.

Бөхийх хөдөлгөөнийг сайжруулах

  1. Гарын алгыг духан дээрээ тавина
  2. Духаараа гарын алга руу түлхэж өгнө.
  3. Дээрх байрлалд 5 минут бариад будчинг суллана.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …