Саяхан АНУ-ын Хойд Каролины уралдааны авто замд уралдааны автомашины мэргэжлийн жолооч болон жолоочгүй (робот) машины уралдаан зохион байгуулжээ. Уралдааны замд Audi TTS маркын хоёр машин гарсан бөгөөд нэгийг нь “амьд” жолооч, харин нөгөөхийг нь Стэнфордын их сургуулийн инжинерүүдийн зохион бүтээсэн автомат удирдлагын систем жолооджээ. Уралдсан хоёр машины хурд цагт 200км/цаг хүрсэн байна.
Хамгийн гайхалтай нь энэ уралдаанд роботжуулсан автомашин түрүүлжээ. Цагийн зөрөө нь их биш ердөө 0,4 секунд байсан ч уралдаанд харахад бага мэт санагдах ийм зөрүү нь аваргын хувь заяаг шийддэг шүү дээ. Роботыг ийм хурдтай машин жолоодуулахын тулд инжинерүүд уралдааны авто машины жолооч нартай маш их ажилласан бөгөөд бүр тэдний толгойд мэдрэгч электрод бэхлэн уралдааны замд явах үеийн тархины үйл ажилагааг судалжээ.
Ихэнх жолооч нар огцом эргэлт болон халтиргаатай хэсэгт хүрэхээс өмнө эрсдэлийг мэдэрч арга хэмжээ авч байжээ. Яг үүнийг автомат системд оруулж өгсөн гэнэ.Эхлээд автомашиныг найдвартай, тодорхой алгоритмээр жолоодлогыг хангах гэсэн боловч бүтээгүй аж. Үүнээс үүдэн машиныг “өөртөө итгэх” “өөрийн рефлексээр” жолоодоход сургаж чаджээ. Инжинерүүд 15 жилийн дараа машинууд Шумахер шиг уралдаж, энгийн ажлуудыг төвөггүй гүйцэтгэх / жш нь: эзнээ ажилд нь хүргэх г.м/ гэнэ. Харин энэ үед авто спорт яах бол?
С. Раздук
Эх сурвалж: www.undesten.mn