Хөдөлмөрийн баатар болсон Их аварга Хакухо М.Даваажаргалын гэргий Саяаког Монгол түмэн шинжингүй харж байгаа нь лавтай. Тэгвэл Саяако бүсгүйд Монгол үндэсний дээл хувцас сайхан зохисон харагдана. Их аваргад хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн Саяако бүсгүйг товч танилцуулахад 1984 онд Японы Токушима аймагт төрж өсөөд Токиогийн эртнээс алдартай Гакүшюүин Их сургуулийг дүүргэсэн юм байна.
Тэрбээр Япон улсад ажиллаж амьдардаг монгол сэтгүүлчид ярилцлага өгсөн байдаг. Тэгэхдээ ирээдүйн нөхөр болох аваргатай оройн хүлээн авалтан дээр танилцсан тухайгаа, Хакухог анх харахад их эелдэгхэн, нилээн том биетэй, үргэлж л инээгээд байсан хэмээн ярьсан байдаг. Саяако тэр үед их сургуулийн оюутан, ирээдүйд нэвтрүүлэгч болно гэсэн мөрөөдөлтэй байсан болоод ч тэр үү гэрлэх тухай огтхон ч бодож байгаагүй гэнэ. Японд залуу охидууд гэхээс илүү ахмад хүмүүс Сумогийн шүтэн бишрэгчид байдаг. Суух юмсан гэж боддог бүсгүйчүүд байдаг байх л даа. Гэхдээ би сумо бөхтэй сууна гэж ерөөсөө бодож байгаагүй гэсэн байдаг.
Мөн тэрбээр аваргын ямар зан чанарт нь илүү татагдсан бэ? гэсэн асуултад “-Танилцсаны маргааш нь Ёкозуна над руу утасдаж, уулзалдаж байсан. Тэр үед дөнгөж Жүрёод дэвшсэн байсан үе…
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү