УИХ-ын дарга З.Энхболд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

IMGM8462583719443201502190445УИХ-ын дарга З.Энхболд Төрийн золголт өндөрлөсний дараа Монголчууддаа хандан сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн хамгийн олон мянган тонн буудай хурааж, хамгийн олон мал тоолуулж, олуулаа болж гурван сая дахь иргэнээ өлгийдөж авсан сайхан жил байлаа.

Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. Ирж байгаа хонин жил монголчууд биднийг бүтээн байгуулалтын ажил хүлээж байна. УИХ эдийн засгийн хүндрэлийг даван туулахаас эхлээд олон чухал хуулиудыг батлан гаргалаа.

Эдгээр хуулиудын амьдралд хэрэгжих үе энэ хонин жил байх болно хэмээгээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …