• Оюу толгой, Таван толгой гэх мэт уурхайнуудын асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй, шууд хөрөнгө оруулагч нар өөрсдөө мэдээд ухах хэрэгтэй гэсэн нь Стратегийн том ордуудыг Төрийн мэдлээс гаргаж гадныхантай хэдхэн хүн хувааж авахыг санал болгож байна. Төрийн үлдсэн жоохон эрх мэдлийг байхгүй болгож Муу менежер гэж “цол” зүйлгэж Төрийг нэр төдий, хүчгүй болгож Монголыг бүрэн хяналтаас гаргах.
Гэтэл Засаг хүчтэй байж улс орон хүчтэй болдогийг бүх хөршүүд мөн дэлхийн улсууд харуулж байна.
• Ноён уулыг нутгийн иргэд мэднэ. Тэнд байгаа 17000 хүний асуудал. Олуулаа шийдэх гэхээр маргаад ажил явуулахгүй байна. Дахиад үүнийг дэлхийн асуудал болгоод, дахиад шийдүүлэхгүй асуудал болгоод байвал Монгол л хохирно. Ухуулах хэрэгтэй гэсэн далдын санаа хэлэв.
• Соус говийн Жастин Каплад өршөөл үзүүлэх хэрэгтэй. Түүнээс барьцаа авч үлдээд суллах хэрэгтэй. Улсын нэр хүндээ бодох хэрэгтэй. Хорьж болохгүй.
• Иргэний хөдөлгөөний Мөнхбаярыг суллах өршөөх тийм зүйл байхгүй. Хэдий Эх орны төлөө байсан ч буу тэсрэх бодис барьсан хүнийг өршөөхгүй. 21 жилийн ял аваад буураад 7 болсон шүү дээ. Шүүхийн шийдвэр бол ард түмний өмнөөс байдаг. Тэгэхээр Монголын ард түмэн түүнийг шийтгэсэн гэсэн үг.
• Улсын өр ДНБ-ий 58.3 хувьтай байгааг 80 хувь болгож өр зээлийг нэмнэ. Зээлийн зардал их гаргах хэрэгтэй тэгвэл тэр нь Монголд л үлдэнэ. Мөнгөгүй айл яадаг билээ бүх амьдрал зогсоод өлбөрч үхэх гэж байгаа, тийм болохоор нэмж гаднаас зээл авна.
• Одоо үлдсэн Эмнэлэг сургууль хувьчлах ёстой тэгвэл бүх зүйл сайхан болно.
• Оюу толгой, Таван толгойгоо гадныхантай хувааж явуулахгүй болохоор ядуураад байна. Тэрнээс болж монголчууд Талх аа хувааж идэж байна. Тэгэхлээр хөрөнгө оруулагчид (жинхэндээ бол хуулиар хамгаалагдсан гадны дээрэмчид, харин Элбэгээгийн хувьд Монголыг “аврагчид”) орж ирж бидний баялгаас хүртэх хэрэгтэй.
• Монголд байнга бэрхшээл тохиолдоно яагад гэвэл бид хэцүү замыг сонгосон. Ардчилал бол дуусашгүй процесс. Тийм болхоор монголчуудын одоогийн зовлон угийн байх ёстой. Биднийг гадныхан шагшин магтаж байна. Хамгийн амжилттай нийгэм гэж дэлхийд үлгэр жишээ болгож байна.
Ugluu.mn